FC Barcelona

Дави Вилья Ювэнтус рүү...

Нийтэлсэн: Зочин

2024-04-25 23:34

Монгол дахь цорын ганц Барселона фэн сайт

Барсад хайртай хүн бүрт зориулав

Наймааны цонх хаагдахаас өмнө манайх хэд хэдэн тоглогчидоо тэр дундаа багийнхаа гол амин сүнснүүдийн нэгээ алдахад тун ойрхон болоод байна. Улирлын цонх хаагдахаас өмнө Алэкс Сонгийг худалдаж аваад байгаа бол Европын аваргын дараа залуу хамгаалагч Хорди Албаг худалдан авч багийнхаа бүрэлдэхүүнийг зузаатгасан юм. Гэвч манай багаас нэгэн чухал тоглогч багаа орхиход тун ойрхон болоод байна. Жилийн өмнө маш хүнд бэртэл авч ногоон талбайгаа маш удаан хугацаагаар орхисон Давид Вилья Ювэнтүс клубтэй тохиролцоонд хүрэхэд ойрхон байгаа ажээ. Ювэнтүс клуб Барсэлонатай нууц хэлэлцээр хийж байгаа гэсэн мэдээ ч гараад байгаа юм. Учир нь саналаа ч албан ёсоор хүргүүлээгүй байж Барсэлона хотод гэрээ хийхээр Ювэнтүсийн төлөөлөгчид ирээд байгаа. Тэд Барсэлонад ирж 8 саяын саналыг тавиж 4 жилийн гэрээг байгуулахаар төлөвлөж байгаа юм байна. Ийнхүү Ювэнтүсийн төлөөлөгчид гэрээгээ байгуулахаар Барсэлона хотод ирсэн нь олон мянган күлэгийн сэтгэлийг зүсч байна. Ямартай ч Ювэнтүс клубын зүгээс Барсэлонагийн довтлогчийг худалдаж авна гэдэгтээ дүүрэн итгэлтэй байгаагаа нуугаагүй. Хэрэв манай удирдлагууд зөвшөөрж гэрээгээ байгуулбал 31 настай Испани довтлогч хуучин ноёдын бүрэлдэхүүнд элсэх нь бараг тодорхой болж байна.

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.