FC Barcelona

Пуёл: Бидний амжилт дасгалжуулагчтай салшгүй холбоотой

Нийтэлсэн: Зочин

2024-04-20 08:27

Монгол дахь цорын ганц Барселона фэн сайт

Барсад хайртай хүн бүрт зориулав

 Испанийн шигшээ баг болон Барсэлона клубын ахлагч Карлос Пуёл багийн дасгалжуулагчдийн талаар яриа өгсөн байна. Тэрээр Райкард Гуардиола Тито нарт талархаж явдгаа үүгээрээ илэрхийлсэн байна. Ингээд ярилцлагыг хамтдаа сонирхоцгооё.
-Манай баг сүүлийн жилүүдэд үнэхээр сайн байгаа. Урьд өмнө нь байгаагүй амжилт ч гэж хэлж болно. Энэ бүхэнд багийн тоглогчид маш их үүрэгтэй боловч дасгалжуулагч үүнтэй бүү
р их холбоотой байдаг. Райкард ч тэр Пэп ч тэр бүгд л Барсэлонад тун гайхалтай боломжийг нээж өгсөн. Буруу юм ч хийсэн байж болно. Гэхдээ тэрхүү алдаанууд нь бидэнд алдаагаа засахад суралцуулсан. Муу үр дагавраас ч бас сайн зүйл олон л төрсөн байх. Тийм учраас Тито ч гэсэн тэдэн шиг сайн муутай холилдож бидэнд том туслалцааг үзүүлнэ гэж бодож байгаа. Заавал амжилт үзүүлэхдээ гол нь биш. Бидэнд маш том боломжийг нээж өгч ирээдүйд хэрэгтэй л үйлдэл хийж байвал түүнээс өөр хүсэх зүйл алга. Тиймээс бидний амжилт бүхэн дасгалжуулагчтай холбоотой хэмээжээ.
Саяхан болсон Испанийн сүпэр цомын тоглолтын дараагаар Титод итгэх үзэгчдийн итгэл маш их буураад байсан билээ. Харин багийн ахлагч Пуёл энэ бүхэнд санаа зовохгүй байгаагаа ийнхүү илэрхийлжээ. 

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.