FC Barcelona

Барса хожиж Реал ахин хожигдлоо

Нийтэлсэн: Зочин

2024-04-24 14:56

Монгол дахь цорын ганц Барселона фэн сайт

Барсад хайртай хүн бүрт зориулав

The Goals: Getafe CF 1-4 FC Barcelona  Өнгөрсөн шөнө манай клуб Ла лигийн 4-р тойргийн тоглолтоо Хетафегийн талбай дээр зочилон хийлээ. Тус тоглолтонд Тито Вилонова багийн шилдэг тоглогчдоо нөөж залуу тоглогчдыг түлхүү гаргасан байлаа. Ингээд тоглолт эхлээд 32 минут болж байхад Адриано тоог нээсэн. Тэрээр ийнхүү Ла лигийн хүрээнд энэ улиралд 2 дахь гоолоо оруулж байна. Харин тоглолтын 57 дахь минутанд багийн ахлагч Карлос Пуёл бэртэл авсан. Тэрээр ийнхүү ногоон талбайдаа 4-6 долоо хоног гарч чадахааргүй болсон байна. Үүний дараа Мэсси Вилья нар сэлгээгээр орж ирэн тоог 4-1 болгож ялалтыг багтаа авчирсан. Мэсси нэг гоолоо пэналтиас оруулсан. Харин Вилья оруулсан ганц гоолоо шүүгчийн мэдлийн нэмэлт цагт оруулсан юм.Ийнхүү ялалт байгуулснаар манай клуб 4-н тойргийн дараах байдлаар 12 оноотой хүснэгтийг ганцаар тэргүүлж байна. Харин бидний гол өрсөлдөгчдийн нэг Реал Мадрид Сэвилья клубт 1-0 харьцаатайгаар ялагдал хүлээсэн байна. Ингэснээр Реал 4 тоглолтоос 2 ялагдал хүлээж 4-хөн оноотой хүснэгтийн сүүлийн байруудад явж байна. Манай клуб дараагийн тоглолтоо Аваргуудын лигийн хүрээнд хийнэ. Энэхүү тоглолт Камп Ноуд Спартактай хийх тоглолт байх юм.

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.