FC Barcelona

Барсэлона клубын хөгжөөн дэмжигчдийн хөлбөмбөгийн тэмцээний заавар

Нийтэлсэн: Зочин

2024-04-18 07:19

Монгол дахь цорын ганц Барселона фэн сайт

Барсад хайртай хүн бүрт зориулав

FC BarcelonaБарсэлона клубын хөгжөөн дэмжигчдийн дунд зохион байгуулагддаг Күлэ кап тэмцээнийг Монгол дахь Барселона клубын хөгжөөн дэмжигчдийн холбоо ТББ санаачлан хоёр дахь удаагаа зохион байгуулах гэж байна. Тус тэмцээн нь Барсэлона клубын Монгол дахь хөгжөөн дэмжигчдийг нэгтгэх зорилготой бөгөөд ТББ-ийнхээ нээлттэй зэрэгцэн явагдаж байгаа юм. Ийнхүү энэхүү тэмцээнд хөгшин залуу хүүхэд гэлтгүй Күлэ гэсэн бүх хүнийг уриж байна. Тэмцээнд багууд болон хувь хүмүүсийг хоёр янзаар бүртгэж байна. Хоёуланг нь мэйлээр мэдүүлгийг хүлээж авч байгаа бөгөөд оролцож буй хүн бүр мөнгө тушаах үүрэгтэй. 
Хэрэв та күлэ нараас бүрдсэн багаараа тэмцээнд орох гэж байгаа бол:
- Энд дарж мэдүүлгийг татан авч маягтыг бөглөөд fcb_mongolia@yahoo.com хаяг руу илгээнэ. Маягтыг бөглөсний дараагаар та багийн хураамж болох 100 мянган төгрөгийг манай ТББ-гийн Голомт банкны данс болох  2105008389 руу илгээнэ. Мөнгөө тушаахдаа /Гүйлгээний утга: Багийн нэр, холбоо барих утас, тушаагчийн нэрийг заавал бичнэ/. Хэрэв нэр тушаагчийн нэрээ бичиж өгөөгүй тохиолдолд таны төлбөр хүчингүйд тооцогдох тул энэ тал дээр анхааралтай хандана уу. Эдгээр дамлагуудыг дамжиж байж л танай баг манай тэмцээнд хамрагдах боломжтой юм. Тэмцээн болох долоо хоногт мэдүүлгийг хүлээн авахгүй тул яаралтай мэдүүлэг мөнгөө тушаах шаардлагатай. Хэрэв энэ долоо хоногийн байдлаар багууд хүрэлцэхгүй байвал мэдүүлэгний хугацааг сунгана. 

Хэрэ та ямар ч баггүй, ганцаараа энэ тэмцээнд оролцохыг хүсч байвал:
- Энд дарж мэдүүлгийн маягтыг татан авч өөрийнхөө мэдээллийг оруулаад fcb_mongolia@yahoo.com хаяг руу тэмцээн болохоо долоо хоногийн өмнө ирүүлэх ёстой юм. Хэрэв хүмүүсийн мэдүүлэг хүрэлцээгүй тохиолдолд мэдүүлгийн хугацааг сунгана. Мэдүүлгээ дангаараа явуулсныхаа дараа та Голомт банкны 2105008389 данс руу өөрийнөө хураамж болох 12 мянган төгрөгөө тушаах ёстой юм. Мөнгөө дутуу төлсөн тохиолдолд та энэхүү тэмцээнд оролцох боломжгүй тул яаралтай тушаахыг анхаарна уу. Улмаар таны мэдүүлгийг харгалзан үзэж ТББ-гийн зүгээс нээж буй багт хуваарилж өгнө. Дараа нь танай багийг сайт хуудсаараа дамжуулан зарлах бөгөөд та багтайгаа холбоо барисны үндсэн дээр тэхникийн зөвлөгөөнд оролцож, тэмцээнд оролцох эрхээ бүрэн авах юм. Мэдүүлэгээ буруу бөглөсөн эсвэл мөнгөө дутуу тушаасан тохиолдолд таны нэр автоматаар устгагдана.

Тэмцээн нь 10-р сарын 7-ы өдөр 6-р сургуулийн хөлбөмбөгийн талбай дээр болох бөгөөд талбайд 7 тоглогчтойгоор 15 минутаар 2 үе тоглоно. Нийт баг нь 10 хүртэлхи хүний бүрэлдэхүүнтэй байна. 

Монгол дахь Барсэлона клубын хөгжөөн дэмжигчдийн холбоо ТББ

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.