FC Barcelona

Гуардиола Англид очих уу?

Нийтэлсэн: Зочин

2024-03-29 04:04

Монгол дахь цорын ганц Барселона фэн сайт

Барсад хайртай хүн бүрт зориулав

 Барсэлона клубын ерөнхий дасгалжуулагч асан Пэп Гуардиола саяхан нэгэн сонирхолтой ярилцлагыг сэтгүүлчдэд өгсөн байна. Тэрээр өнгөрсөн улиралд Барсэлона клубыг орхисон бөгөөд нэг жил ямар ч баг дасгалжуулахгүй амралтаа авна гэдгээ мэдэгдээд байгаа. Тэрээр тус ярилцлагандаа:
- Би нэг жил амралтаа аваад байгаа. Энэ хооронд эрч хүчээ авч зарим зүйлийг эргэцүүлэх хэрэгтэй байна. Би Барсатай хамт маш сайхан цаг мөчүүдийг үдсэн. Харин одоо өөр адал явдал надад хэрэгтэй. Тийм учраас би ийм сонголтыг хийсэн. Харин одоо зарим нэгэн зүйлсийг нэмж сурч байгаа. Гаргасан алдаагаа засаж, Англи хэл хүртэл сурч байгаа. Ямар багт очихоо төлөвлөөгүй байгаа ч Англи хэл сурах нь хойшдоо надад хэрэгтэй учраас энэ хэлийг сурж байна. Надад хэрэг болох зүйлс бүхнийг би уйгагүй сурж байгаа хэмээсэн байна.
Түүнийг Сир Алэкс Фэргусоны залгамжлана хэмээн ихэнхи хэвлэл мэдээллийн хэрэгслүүд үзэж байгаа бөгөөд Пэп маань Англи хэл сурж байгаа нь ч бас энэ магадлалыг өндөр болгож байна. Тэрээр Английн багт очих нь өндөр магадлалтай байгаа бөгөөд албан бус эх сурвалжийн мэдээлж байгаагаар нэг жил амрах шалтагаар Фэргиг хүлээж байгаа бөгөөд тэр хоёрыг тохиролцсон ч гэж үзээд байгаа юм. Мөн Чэлси клуб түүнтэй нэр холбогдоод байна. Харин та түүнийг аль багт очих байх гэж бодож байна вэ?

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.