FC Barcelona

Барсэлона гайхалтай эргэн ирэлт хийлээ!!!

Нийтэлсэн: Зочин

2024-04-19 10:27

Монгол дахь цорын ганц Барселона фэн сайт

Барсад хайртай хүн бүрт зориулав

The Result: Sevilla FC 2-3 FC BarcelonaӨнгөрсөн шөнө Барсэлона клуб Сэвилья клубтэй ла лигийн ээлжит тойргийн тоглолтоо хийлээ. Тус тоглолтонд манай баг нэг ч хожигдолгүйгээр орсон бөгөөд түүнийгээ хадгалж үлдэхийн тулд талбай дээр гарч ирсэн. Эхнээсээ л сэвилья клуб гай тарих нь тодорхой байв. Өмнөх тоглолтонд Реал Мадрид клубыг булшилж байсан Пиотр Троховски энэ удаад Барсэлонаг булшилахаар шийдсэн бололтой тоглолтын 26 дахь минутанд гоолдож чадсан. Үүний дараа гоолондоо урамшсан Сэвилья улам ширүүн довтолж Нэгрэдогийн гоолоор манайхыг 2:0-ээр тэргүүлж эхэлсэн. Улмаар манай боломж бүрэн үгүй болсон гэхэд болно. Гэвч Барсэлона клуб ямар байдгийг дэлхий нийтэд харуулсан явдал тоглолтын сүүлийн 5 минутанд болсон. 2 бөмбөгөөр ялагдаж байсан Барсагийн найдвар сэргэж тоглолтын 53 дахь минутанд оруулсан Цэскийн гоол арвижиж улмаар 87 дахь минутанд Цэск дахин нэг гоолыг оруулж шүүгчийн мэдлийн цагт Вилья ахин нэг гоолыг хийснээр гайхалтай эргэн ирэлтийн ачаар Каталончууд гэрийн зүг 3 оноотой харихаар болсон юм. Тус тоглолтын баатар нь Фабрэгас болон Вилья нар байсан. Хүндхэн талбайгаас Барсэлона 3 оноотой!!!

Барсэлона фэн групп: http://www.facebook.com/groups/FCBMongolia/

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.