Барселона багийн ерөнхийлөгч Сандра Роселль энэ зун Ази тивээр хийх аялан тоглолтын хуваариа танилцууллаа. Каталоны баг 08-р сарын 04-нд Шанхайд, 08-р сарын 07-нд Бангкокд, 08-р сарын 10-нд Куала Лумпурт нөхөрсөг тоглолтыг хийхээр болсон байна. Харин ямар багуудтай тоглох нь одоогоор тодорхойгүй байгаа гэнэ. Барселона баг хамгийн сүүлд 2010 онд Ази тивд ирж, Бээжин, Сөүл хотуудад тоглож байсан билээ. "Монгол дахь Барселона клубын хөгжөөн дэмжигчдийн холбоо" ТББ-аас зарим азтай үзэгчидээ энэ зун Шанхайруу үнэгүй явуулах талаар хэлэлцэж байгаа болно.
|