Хэдхэн хормын өмнө Швейцарын Ньон хотноо энэ улирлын Аваргуудын лигийн шөвгийн 8 багийн оноолт амжилттай явагдлаа. Манай багийн хувьд шөвгийн 16-д Италийн алдарт АС Милан клубыг мулталж шилдэг 8-н багт орж чадсан билээ. Манай баг Францын Парис-сэйнт Жермайн багтай учраа таарсан ба тэдний хүч үнэхээр сайжирч байгаа билээ. Жишээ нь:Ибрахимович , Лавеззи , Пастори,Лукас Моура гэх зэрэг дэлхийн шилдгүүд ирсэн бол хашир туршлагтай Давид Бекхам ирсэнээр тэд азаар шөвгийн 8-д орж ирээгүй шүү гэдгийг харуулж байна. Гэхдээ манай Барселона маань тэдэнтэй ширүүн тоглолт хийсний үр дүнд шилдэг 4 багт багтаж чадна гэдэгт итгэлтэй байна. Харин одоо та бүхэндээ оноолтыг танилцуулья.
Малага (Испани)– Боруссиа Дортмунд (Герман) Реал Мадрид (Испани) – Галатасарай (Турк) ПСЖ (Франц) – Барсэлона (Испани) Байерн Мюнхэн (Герман) – Ювентус (Итали)
Шөвгийн 8-н эхний тоглолт 4-р сарын 2,3-нд хариу тоглолтууд 4-р сарын 9,10-нд тус тус явагдана. Харин хагас шигшээн оноолт 4-р сарын 12-нд болно.
|