Саяхан болоод өнгөрсөн Холбоодын цомын тэмцээний бэлгэдлийн шигшээ багийн FIFA.COM-оос зарлажээ. Тус тэмцээнд манай клүбээс оролцсон 11-н тамирчнаас 3 нь энэ бүрэлдэхүүнд багтаж чадсан байна.
Эхний тамирчин нь довтолгооны шугаманд Нэймар. Харин хагас хамгаалалтанд Иньэста багтсан бол хамгаалалтын шугаманд Алвэс багтжээ. Нэймарын хувьд энэ тэмцээний шилдэг тоглогчоор мөн шалгарсан бөгөөд дээрээс нь хүрэл шаахайн эзэн болсон юм.
Тэмцээний бэлгэдлийн шигшээ: Хаалгач: Жулио Цэзар (Бразил)
Хамгаалагч: Дани Алвэс(Бразил), Сэрхио Рамос(Испани), Тиаго Силва (Бразил), Давид Луйс(Бразил)
Хагас хамгаалагч: Андрэ Пирло(Итали), Андрэс Иньэста(Испани), Паулиньо(Бразил),
Довтлогч: Фэрнандо Торрэс (Испани), Нэймар(Бразил), Фрэд(Бразил)
|