Британийн спортын сэтгүүл болох World soccer дэлхийн сэтгүүлчдийн саналаар бүх цаг үеийн гарааны 11-г зарлажээ. Тус гарааны бүрэлдэхүүнийг 4-4-2 тактикаар сонгосон байна. Энэхүү бүрэлдэхүүнд манайд тоглож байсан сүпэрүүдээс Круифф, Марадона нар багтсан байна. Харин одоо цагийн шилдэг нь болчихоод байгаа Мэсси маань мөн энэхүү бүрэлдэхүүнд багтаж чадсан нь үнэхээр бахдмаар амжилт байлаа.
Тус санал асуулгад хамгийн өндөр саналыг 68 саналаар Германы Франц Бэкэнбауэр авч нэгдүгээр байраар энэхүү бүрэлдэхүүнд багтаж чаджээ. Харин багтсан тамирчдаас баруун жигүүрийн хамгаалалтанд сонгогдсон Кафу 24 саналыг авч энэ дундаа хамгийн багаар нь тоологджээ.
Ингээд энэхүү бүрэлдэхүүнийг саналтай нь хамт жагсаая:
Хаалгач: Лэв Яшин(Унгар)- 30 санал
Хамгаалагч: Кафу (Бразил)- 24
Франц Бэкэнбауэр (Герман)- 68
Бобби Мур (Англи)- 24
Паоло Малдини(Итали)- 48
Хагас хамгаалагч: Зиниден Зидан (Франц)- 26
Алфрэдо Ди Стэфано (Аргэнтина/Испани)- 27
Диего Марадона (Аргэнтин)- 66
Иохан Круифф(Нидерланд)- 60
Довтлогч: Пэлэ (Бразил)-63
Леонэл Мэсси (Аргэнтин)- 46 санал тус тус авчээ.