Хорин наймаас дээш насныханд олгодог Алтан хөл шагналд манай клүбээс Андрэс Иньэста нэр дэвшсэн байна. Андрэс Иньэстагийн хувьд олон тэмцээнд амжилттай тоглож шилдэг тоглогчдоор нь шалгарч байсан билээ. Харин одоогийн байдлаар дэлхийн шилдэг хөлбөмбөгчний шагналыг гардаж авч үзээгүй байгаа юм.
Энэхүү шагналд Cristiano Ronaldo, Iker Casillas (Real Madrid), David Trezeguet (River Plate), Didier Drogba(Galatasaray), Frank Lampard (Chelsea), Miroslav Klose (Lazio), Andrea Pirlo (Juventus), David Beckham болон Samuel Eto'o (Anzhi) нар дэвшиж байна. Мэдээж үүн дээр манай тамирчин Иньэста нэмэгдэнэ.
Ямартай ч манай уншигчид ч гэсэн саналаа өгөх боломжтой байгаад та бүхэн энд дарж тухайн сайт руу нь нэвтэрч бүртгүүлсний дараа саналаа өгөх боломжтой ажээ. Та бүхэн залхууралгүйгээр багийнхаа шилдэг тамирчин Иньэстадаа саналаа өгөөрэй. Саналыг 9-р сарын 7-н хүртэл авна.
|