Дэлхийн хөлбөмбөгийн холбооноос зохион байгуулж буй Холбоодын цомын тэмцээний финалын тоглолтонд Испани болон Бразилын шигшээ багууд тунаж үлдээд байгаа билээ. Тус тоглолтонд манай клүбээс нийт 11-н тамирчин тоглох боломжтой байгаа ажээ. Испаниас Валдэс, Алба, Пикэ,Бускэтс, Шави, Иньэста, Вилья, Фабрэгас, Пэдро нар байгаа бол Бразилиас Нэймар байгаа билээ.
Эдгээр тамирчидаас Валдэс маань Нигэрийн эсрэг хаалган дээр 90 минут зогссон бөгөөд финал дээр ч хаах боломжтой байгаа. Харин хамгаалалтаас Албан 300 минут тоглохдоо 2 гоолыг оруулсан өндөр үзүүлэлттэй байгаа бол Пикэ мөн 300 минутыг, Алвэс 360 минутыг өнгөрүүлжээ. Харин Испанийн шигшээ багийн дундын шугамыг дангаараа бүрдүүлж буй Сэрхио, Шави, Иньэста нараас Иньэста хамгийн их буюу 314 минутыг талбайд өнгөрүүлсэн бол Шави 287 минут, Бускэтс 300 минут тогложээ. Мөн Дэл Боскийн нөөц төлөвлөгөө болчихоод байгаа Фабрэгас 140 минут тоглоод байна. Түүний хувьд бага зэргийн бэртлийн асуудалтай байгаа учраас бага тоглож байна. Харин финалд оролцоход асуудалгүй ажээ. Довтолгооноос Пэдро 235 минут тоглож нэг гоолтой, Вилья 109 минутанд 3-н гоолтой гэсэн үзүүлэлттэй байгаа юм байна. Эцэст нь Бразилын Нэймар 322 минут тоглосон байгаа бөгөөд тэрээр Бразилын гол хүчин болж багаа финалд шалгаруулсан гэхэд хэлсдэхгүй.
Өмнөх түүхээс дуридвал:
Хоёр баг 1999 онд учраа таарч хуурай тэнцэж байсан ба тус тоглолтонд манайхнаас Ривалдо, Гуардиола, Луйс Энрикэ нар тоглож байжээ. Харин албан ёсны тоглолтонд 1986 оны ДАШТ-д таарахад Бразилчууд өрсөлдөгчөө ганцхан гоолын ачаар буулгаж авч байсан байна.
Хоёр шигшээ баг нийтдээ 8 учраа таарахад 4 удаа Самбагийн хаад ялж байсан бол 2 удаа Ялагдашгүй Армаданууд ялж 2 удаа тэнцэж байжээ.
|