Бусад
Санчир
2024-04-20 21:27
Монгол Дахь Барселона Клубын Хөгжөөн Дэмжигчидийн Холбоо
*CULES CUP*2013 Хөлбөмбөгийн Ногоон Талбайн Тэмцээн
Монгол
Дахь Барселона Клубын Хөгжөөн Дэмжигчидийн
Холбоо
*CULES
CUP*2013 Хөлбөмбөгийн Ногоон Талбайн Тэмцээн
Нэг.
Зорилго
1.1 Монгол Дахь Барселона Клубын нийт хөгжөөн дэмжигчидийн зуны
амралт чөлөөт цагыг зөв боловсон өнгөрүүлэх ,дэмжигчидийн идвэх
санаачилгыг нэмэгдүүлэх,найз нөхдийн холбоо тогтоох, гишүүдийн дунд
хөлбөмбөгийн спортыг хөгжүүлэх, "Монгол Дахь Барселона Клубын Хөгжөөн
Дэмжигчидийн Холбоо”-г олон нийтэд сурталчилах зорилготой .
Хоёр.
Хугацаа болон талбай
2.1 Тэмцээн
2013.07.26нд 09.00-19.00 цагийн хооронд явагдана.
2.2
Тэмцээн БГД 10-р хороололд байрлах 56-р
сургуулийн гаднах хөлбөмбөгийн ногоон талбайд явагдана.
2.3 Багийн бүрэлдэхүүн 12 тамирчидаас бүрдэх ба Талбай
дээр баг тус бүрээс 9 хүний бүрэлдэхүүнтэй тоглолтонд оролцоно.
2.4
Тэмцээн 15 минутаар , 2 үе үргэлжилнэ.
Гурав.
Тэмцээний бүртгэл ба сугалаа
3.1
Тэмцээн 2013.07.26нд 09.00-19.00 цагийн хооронд үргэлжлэн явагдана. Тэмцээнд багууд 12 хүний бүрэлдэхүүнтэй байна. Уг тоонд тоглогч дасгалжуулагч оролцож
болно.
3.2
Багийн 12 тоглогчдын бүрэлдэхүүн Зөвхөн Барселона Клубын фанатууд
Күленараас бүрдэсэн
байна.
3.3 Баг
тус бүрт нэг мэргэжлийн лигийн тамирчинтай байж болно.
3.4 Багуудын мэдүүлгийг 2012.07.19-ийг хүртэл
FCB_Mongolia@yahoo.com хаягаар хүлээн авна. /Мэдүүлгэний загварыг тус линкээс
татаж авна уу! http://share.gogo.mn/8C7ffOGoL986411372508680/
3.5
Мэдүүлгийг үнэн зөв бөглөж тоглогчдын цээж зургийг заавал хавсаргасан байна.
3.6
Тэмцээний техникийн зөвөлгөөнийг 2013.07.19-ний өдрийн 16.00 цагт зохион
байгуулна. /Газрыг өмнөх өдөр багийн дасгалжуулагч болон ахлагч нарт зарлана./
Дөрөв.
Тэмцээний төлбөр
4.1
Тэмцээнд оролцох багийн хураамж 300.000 төгрөг.
4.2
Төлбөрийг техникийн зөвөлгөөн явагдах өдрөөс өмнө буюу 2013.07.19-ний дотор Голомт банкны "Монгол Дахь Барселона Клубын Хөгжөөн
Дэмжигчидийн Холбоо” ТББ - 2105008389 тоот дансанд тушаасан байна. /Гүйлгээний утга: Багийн нэр, холбоо барих
утас, тушаагчийн нэрийг заавал бичнэ/
Тав.
Тэмцээний дүрэм, журам
5.1
Тэмцээнд 8-н баг 2 хэсэгт хуваагдан тоглох ба хэсэг тус бүрээс хоёр баг шалгаран дараагийн шатанд тоглоно.
5.2
Хэсгийн тоглолтын дүнг дараах журмаар харгалзан байр эзлүүлнэ.
А. Оноо
Б.
Багуудын хоорондын тоглолтын дүн
В.
Гоолын зөрүү
Г.
Дээрхи 3 үзүүлэлт тэнцсэн тохиолдолд 2 баг талбай дээр байвал 11м-ийн
торгуулийн цохилт цохино.
Д.
Хэрэв аль нэг баг талбайд байхгүй тохиолдолд шодолтоор шийднэ.
5.3
Тэмцээний үеэр баг тус бүр 3 хүний сэлгээг 3 удаагийн давтамжтай сэлгэж болно.
5.4
Сэлгээгээр гарсан тамирчин тоглолтонд буцаж орохгүй .
5.5
Шигшээ тоглолтонд багууд үндсэн цагт тэнцвэл 5 минутаар 2 үе сунгаж ялагчийг
тодруулна.
5.6
Нэмэлт цагт ялагч тодрохгүй бол 11м-ийн торгуулийн цохилтоос баг тус бүрийн 5
тоглогч цохиж ялагчийг тодруулна.
5.7
Тоглолтын явцад шүүгчийн гаргасан шийдвэр ямагт эцсийнх байна.
5.8
Улаан карт авсан тоглогчийг ноцтой зөрчил гаргасан гэж үзвэл 1-с дээш тоглолт
өнжүүлэх, эсвэл тэмцээнээс хасах хүртэл шийтгэл онооно.
5.9
Багуудын дасгалжуулагч болон ахлагч нар тэмцээний туршид өөрийн багийн сахилга
бат, хариуцлагын асуудлыг бүрэн хариуцах ба энэ талаар Зохион байгуулагчид
хатуу шаардлага тавина.
5.10
Зохион байгуулагчдийн тавьсан шаардлагыг хүлээн авахаас татгалзсан,
санаатайгаар болон ноцтой зөрчсөн тохиолдол бүрт тухайн багийн 1 тоглолтыг
хожигдсонд тооцож авсан оноог хүчингүй болгох, эсвэл тэмцээнээс хасах хүртэл
арга хэмжээг авна.
5.11 Тэмцээний бvх тоглолтонд цагийн хуваарийг хатуу баримталж явуулах тул
багууд хуваарьт заасан цагаас наад зах нь 5 минутын өмнө талбайд ирж, хувцасаа
сольсон байна. Тоглолтын цаг эхлэхэд талбай дээр гараагvй болон 8-аас цөөн
тоглогчтой байвал, багийг хожигдсонд тооцож, хожлын оноог эсрэг багт өгнө.
5.12 Оролцогч багууд тэмцээний нээлт болон хаалтын үеэр бүрэн
бүрэлдэхүүнээрээ жигд хувцастай,оролцохыг хатуу шаардана.
Зургаа.
Шагнал
6.1
Тэмцээний эхний 3 байр эзэлсэн багуудад дараах
шагналуудыг олгоно:
-
Нэгдүгээр байр: Цом, өргөмжлөл, алтан медаль , дурсгалын зүйл,Мөнгөн шагнал
- Хоёрдугаар байр: Өргөмжлөл, мөнгөн медаль , дурсгалын
зүйл,Мөнгөн шагнал
- Гуравдугаар байр:Өргөмжлөл ,хүрэл медал,дурсгалын зүйл,мөнгөн
шагнал
6.2 Тэмцээний шилдэг довтлогч, хамгаалагч, хаалгач, тэгш
тоглогчдийг шалгаруулж шагнал олгоно.
© Хөгжүүлэгч
Хөгжүүлсэн