Барсэлона клубын маань шилдэг тоглогч болох Лео Мэсси саяхан багийн шинэ цэрэг Нэймарын талаар ярилцлага өгчээ. Тэрээр Бразилийн залуу одыг өөрсдийг нь ахин Ла лигийн аварга болгоно гэдэгт итгэлтэй байгаа бөгөөд түүнийг гайхалтай тоглогч хэмээн тодотгон хэлсэн байна. Аргэнтинийн сүпэр од болон Бразилийн шинэ залуу одууд маань ирэх улиралд хослон тоглох бөгөөд энэ талаар хэвлэл мэдээллийнхэн ихээхэн шуугиж байгаа юм.
- Нэймар энд хүрэлцэн ирсэн нь багт үнэхээр давуу талыг үүсгэж байгаа. Тэр бол үнэхээр гайхалтай тоглогч, би түүнтэй довтолгооны шугаманд хамт тоглох болсондоо үнэхээр баяртай байгаа. Бразилийн шигшээдээ өөрийгөө яаж тоглодгоо харуулж байгаа шигээ Барсэлонад ч гэсэн түүн шигээ тоглолтыг үзүүлнэ гэж найдаж байна" хэмээжээ.
Дараа жил Бразил улсанд хөлбөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн дээр хоёр тамирчин маань өөр хоорондоо өрсөлдөх бөгөөд хэн нь багаараа ялалт байгуулах нь ихээхэн сонирхол татаж байгаа юм. Мэсси энэ талаараа:
- Дэлхийн аваргад түрүүлж үзэх бол миний мөрөөдөл. Бас Аргэнтиничууд бид бүгдийн мөрөөдөл. Бид дэлхийн аваргад түрүүлэхийг, түүнээс өмнө аваргын төлөө өрсөлдөх эрхийг олж авах гэж шат дараатайгаар их хичээж байгаа. Бид тэр мөчийг хүлээсээр байна. Тэр бол миний мөрөөдөл хэмээн ярижээ.
|