FC Barcelona

  • 1899 -1909 Foundation and Survival

    Барселонагийн бүх цаг үеийн шилдэг Ладислао Кубала...

    Барселона багийн домогт тоглогч Кубала нь 1927 оны 6-р сарын 10-ы өдөр төрж 2002 оны 5-р сарын 17-ы өдөр таалал төгссөн. Агуу довтлогч Ладислав Кубала 1950 оны зургадугаар сард “Барселона”-д ирсэн нь клубын хувьд түүхэн үйл явдал боллоо. “Барса”-гийн 100 жилийн ойг тэмдэглэх ажлын хүрээнд түүхэн дэх хамгийн агуу тоглогчийг санал асуулгаар тодруулах Кубалагийн нэр тэргүүлсэн байдаг. 1951-1953 онд “Барселона” дотоодын бүхий л тэмцээнд түрүүллээ /Испанийн аваргад 2 удаа /1951/52, 1952/53/, Испанийн цомд 3 удаа /1951, 1952, 1953/. 1951/1952 оны улиралд Каталоны баг таван том ялалт байгуулсан нь гайхалтай. Тэд Испанийн аварга, Испанийн цом, Латины цом /Өмнөд Евродын улсуудын шилдэг багууд оролцдог тэмцээн/, Мартин Россигийн цом болон Каталоныг цомыг тэгэхэд хүртсэн.

  • 1899. The Club’s Foundation

    Дасгалжуулагчийн ч хувиар, тоглогчийн ч хувиар гайхамшиг...

    Төгс хөлбөмбөг. Агуу техник. 20-р зууны Европын хамгийн шилдэг хөлбөмбөгч 3 удаагийн Баллон д'Орын эзэн. Бас Мишел Платинигийн шүтээн байсан гэж байгаа. Круйфф гэдэг нэрийг Голланд, Испанид сонссон хүн бүрт довтолсон, уран хөлбөмбөг санаанд нь ордог. Круйфф агуу техниктэйгээс (нэг удаа эсрэг багийхаа бүх тоглогчийг хуурч гоол хийж байсан гэдэг) гадна талбайг бүрэн хянаж чаддаг (тэдний тоглодог хөлбөмбөгийн хамгийн давуу тал нь эсрэг багийханд маш замбараагүй санагддаг байсанд оршино), ямар тоглогч хаана байгаа, тэр тоглогчид яаж дамжуулбал тэр тоглогч хамгаалагчаасаа амархан мултарч чадах вэ гэх мэтийг бүгдийг харж удирдаж чаддаг, дамжуулалтууд нь ч яг эзэндээ очдог байж. Тийм ч учраас түүнийг талбай дээрх Пифагор гэдэг байжээ. Тэр өөрийхөө хөлбөмбөгийн философио "Надад бөмбөг байвал өрсөлдөгч яаж ч чадахгүй" гэдэг ганц өгүүлбэрээр тайлбарласан байдаг.
    Эндрик Иоханн Круйфф 1947 онд Амстердамд төржээ. Ээж нь Аяксын цэнгэлдэх Де Меер Стадионы цэвэрлэгч байсан бол аав нь архичин байсан болохоор Круйфф ерөөсөө гудамжинд өсчээ. Ядуу амьдралаасаа гарах ганц арга нь хөлбөмбөгч болох байсан тул 10 настайд нь ээж нь гуйсаар байж Аяксын хүүхдийн сургуульд оруулжээ. Тухайн үед Аякс багийн хүүхдийн сургууль төдийлөн нэртэй биш байсан ч Круйффын дараагаас Голландын бараг л бүх супер одууд эндээс төрөн гардаг болсон. Круйфф гуйж оруулсан ээжийхээ нэрийг хөөдсөнгүй, азаар түүнд авъяас хангалттай заяагдсан байсан юм. 17 настайдаа 1-р багт, 19-тэйдээ гэхэд шигшээ багт тоглодог болсон байна. Аякс Круйффыг 1-р багтаа орж ирэх үед одоогийх шиг Голландын хамгийн сайн баг байсангүй, дундаж л баг, ямар ч одгүй байж. Эхний улиралдаа Круйфф багийхантайгаа адилхан л дундаж тоглолт үзүүлэв. Дараагийн улиралд харин будаа болгож, мэргэн бууч, Лигийн аварга болов. Тэрний дараагийн улиралд ч мөн адил. Сонирхогчийн шахуу байсан Голландын хөлбөмбөг нэг одтой болж эхэллээ.
    Аякст
    Саяхныг болтол ээжтэйгээ хамт цэнгэлдэх цэвэрлээд гүйж явсан хүү 22 насандаа гэхэд Аяксын лидер, Голландын 4 удаагийн аварга, цомын 3 удаагийн аварга, Голландын 3 удаагийн шилдэг хөлбөмбөгч болчихсон, Аваргуудын Цомын финал хүртэл багаа удирдан Миланд хожигдсон байлаа. Хожих чухал ч хамгийн гол нь яаж хожиж байсан нь хүмүүст үнэхээр таалагддаг байлаа. Тотал футбол хэмээх шинэ хэв маягаар тоглодог байсан нь хүмүүст маш таалагддаг байж. Багийн ямар ч тоглогч ямар ч байрлалд тоглож чаддаг байсан нь үнэхээр хувьсгал байжээ. Круйфф багийхаа албан ёсоор бол төвийн довтлогч байсан ч бас багийхаа плеймэйкерийн үүрэг гүйцэтгэдэг, талбай дээр хамгийн олон минут бөмбөг эзэмшдэг тоглогч байв. Энэ нь бусад хүмүүст огт төсөөлөгдөхгүй байж, учир нь төвийн дотлогч гэдэг гоол л хийх ёстой болохоос техниктэй байна гэдэг байж болшгүй зүйл байсан юм. Тэр 70 оны улирлын дундуур маш хүнд гэмт сэн бөгөөд гэмтлээс ирснийхээ дараа төвийн довтлогчийн 9 дугаараа болиод 14 дугаартай тоглох болж. Энэ нь үндсэн бүрэлдэхүүний тоглогч замен дугаар эзэмших болсон анхны тохиолдол байлаа. Үүнээс хойш үндсэн бүрэлдэхүүний тоглогч 1-11 дугаараас өөр дугаар эзэмших нь жирийн үзэгдэл болсон юм. Голландад бол Аякс ерөөсөө босоо байлаа. Тийм болохоор Европын Цомд амжилт гаргах нь чухал байв. Тэр ч нэг их хүлээгдсэнгүй 1971 онд Панатинайкосыг хожсоноор Аваргуудын Цомын аварга боллоо. Тэр жилээ Баллон д'орын эзэн болсон анхны Голланд хүн болов. Аваргуудын Цомоо 72, 73 онд дараалан хамгаалав. 1972 онд Интерийг шигшээ тоглолтонд хожиход Круйфф хоёр гоол хийж, Интерийн хамгаалтын ёстой "**н**"-түүлжээ. (Интер тэр үед катеначчио гэдэг супер хамгаалах тактикаар тоглодог байсан.) Круйффыг хамгаалах ямар ч аргагүй байсан гэдэг, учир нь Круйфф хэзээ ч нэг байрлалдаа тогтвортой тоглодоггүй, үргэлж байрлалаа өөрчилдөг, хамгаалагч хүртэл хийдэг байж. (автогоол хийсэн удаа ч бий.) Сүүлийн Аваргуудын Цомоо авсаныхаа дараа Баллон д'орыг хоёр дахь удаагаа авсан бөгөөд тэр жилээ Барселона руу дэлхийн хамгийн үнэтэй хөлбөмбөгч болж зарагдсан юм.
    1974 оны ДАШТ
    1974 оны ДАШТ-д Голландын шигшээ хамгийн од багаар нэрлэгдэн орж ирлээ. 1971 оноос хойш хожигдоогүй, өнгөлөг улбар шар хувцастай, хиппи нарт л байхаар урт үстэй залуучууд эхний тойргийн тоглолтуудад багуудаар зүгээр бэлтгэл хийв. Дараагийн тойргийн эхний тоглолтонд Аргентины багийг авах юмгүй болтол хожсон нь олны анхаарлыг татжээ. Круйфф ёстой хаа сайгүй тоглож, багийхаа бараг бүх гоолд оролцож байв. Энэ дэлхийн аваргын үеэр Круйфф өөрийн хууралтаа алдаршуулсан юм. Бөмбөг өшиглөх хөдөлгөөн эхлүүлээд нөгөө хөлийхөө араар бөмбөгөө гаргаад шал өөр тийшээ явах хөдөлгөөн. Одоо үүнийг Круйффын хууралт гэдэг. Бас Зидан хийж бидэнд танил болсон 180 градус эргэх хуурлалтыг ч Круйфф санаачилж энэ дэлхийн аваргад анх хийсэн юм. 2-р тойргийн хамгийн сүүлийн тоглолт Бразилын эсрэг байсан бөгөөд 1970 онд хөлбөмбөгийн гайхамшгийг үзүүлж байсан Бразилын шигшээ шүгэл дуугарахаас эхлээд Голланд тоглогч нарыг хамаа намаагүй өшиглөж, зулгааж байлаа. Неескенс, Круйфф, Реп гэх мэт одууд дээр л гэхэд тус бүр 8 алдаа гаргасан гэж байгаа. Энэ бохир тоглолтон дунд Круйфф байдлыг гартаа авч хөөрхий Бразилыг 2-0-оор хожлоо. Круйффын өөрийн гоолоо өөрийн талаасаа эхлүүлж Бразил тоглогчдыг тэнэгттэл нь хуурсан дамжуулалтууд хийсээр хийсэн нь ДАШТ-ын шилдэг гоолуудын нэгэнд тооцогддог. Финалд талбайн эзэн Германы шигшээтэй тоглолоо. Шүгэл дуугараад эхний 90 секунд Германы нэг ч тоглогч бөмбөгт хүрээгүй бөгөөд Круйфф бөмбөг туусаар орж ирэхэд түүн дээр алдаа хийж пенальт цохин 1-0 боллоо. Тоглолт эхэлсээр 3 дахь минут гэхэд анхны Герман тоглогч бөмбөгт хүрсэн нь хаалгач нь өөрийн хаалганаас бөмбөг гаргаж байсан нь гэхээр хүмүүс Голландуудыг наадна гэж бодож байж. Гэвч Беккенбауэр тэргүүтэй Германчууд 30 дахь минутаас байдлыг гартаа авч бөмбөг эзэмших болсноор Голландууд аргагүй хожигдлоо. Тэд хэтэрхий романтик сэтгэлгээгээр "шоудаж" байсан бол Герман хэтэрхий ажил хэрэгч олдсон боломж бүрийг аюул болгож байсан юм. Бас нэг ялгаа нь Германд гоолын боломжийг хэн ч мэдээгүй байхад үнэрлэж чаддаг Мюллер байсан юм. Голландын 1974 оны баг дэлхийн аварга болж чадаагүй хамгийн супер багуудын нэгт тооцогддог. Круйфф дахиж ДАШТ-д тоглосонгүй, 1978 оны ДАШТ-д тоглохыг Голландын Хөлбөмбөгийн Холбооны дарга өөрийн биеэр гуйсан ч мань хүн "Надад цалин өгөхгүй юм чинь амралтаа алдмааргүй байна" гээд тоглоогүй гэдэг.
    Барсад
    Түүнийг ирэхэд Испаний улирал аль эрт эхэлчихсэн Барса хүснэгтийн доогуур байлаа. Круйфф ирсэн даруйдаа багийг эрс өөрчилсөн бөгөөд Круйфф Испанид ёстой дураараа дургиж эхэллээ. Реалыг талбай дээр нь 5-0 гэх мэт бусад багуудыг уйлуулж явсаар улирал дуусахад Барса Лигийн аварга болж, Круйфф 3 дахь удаагаа Баллон д'Ор хүртэв, арга ч үгүй биз, нэг тоглогч ганцаараа шахуу лигийн аварга болж байгаам чинь. Барсад өнгөрүүлсэн дараагийн жилүүд нь Аякст байсан шиг нь амжилттай байсангүй, учир нь түүнийг дэмжээд өгөх тоглогч байсангүй, 79 онд 32-тойдоо зодог тайллаа.
    Эргэж ирсэн нь
    Гэсэн ч хийх ажилгүй дэмий байсан уу, хөлбөмбөгтөө удалгүй буцаж ирэв. Лос Анжелес Галакси гэдэг багт орсон бөгөөд оронгуутаа л урьдын адил байдлыг гартаа авч, улиралд дуусахад Лигийн аварга, шилдэг толгогч болов. Улмаар 81 онд Голландад Аякс руугаа буцсан бөгөөд 2 жил дараалж лигийн аварга болж, нэг цом авав. 83 оны улирлын төгсгөлд 36-тай Круйффын гэрээг Аякс сунгахаас татгалзжээ. Уур нь хүрсэн Круйфф заналт дайсан Фейеноордод оров. 36-тай гэхэд маш сайн тоглож, ирээдүйн супер одууд болох Марко фан Бастен, Франк Райкаард тэрглуутэй Аяксыг хожиж Голландын Лиг, Цомын "дабл" хийв. 37-той, ид үе нь 15 шахам жилийн өмнө өнгөрсөн Круйфф ид үедээ байсан супер од Райкаардыг хуурчаад хэлээ гаргаж байгаа зураг маш алдартай.
    Дасгалжуулагч Круйфф
    84 онд албан ёсоор зодог тайллаа. Төд удалгүй Аяксын ерөнхий дасгалжуулагч болов. Ямар ч үнэмлэхгүй, туршлагагүй түүнийг дасгалжуулагч болгосон нь сонин байж болох ч бүх карьерыхаа турш талбай дээр тоглогчдоо удирддаг байсан болохоор ямар ч асуудал гарсангүй, Аякс удалгүй Цомтой багуудын Цом, Лигийн аварга болов. Амьдрал сайхан байж байтал муухай аашнаасаа болж халагдав. 1988 онд Барсагийн дасгалжуулагч болсон Круйфф Барсагийн түүхэн дэх хамгийн супер багийг бүрдүүлэв. Цомтой багуудын Цом, Аваргуудын Цом, Лигийн 4 удаагийн аварга болов. Түүний багийг "Мөрөөдлийн баг" гэдэг байсан бөгөөд Круйффын уриа нь "Өрсөлдөгчөөсөө нэг гоол илүү хийх" байж, үнэхээр ч Барса Европын хамгийн сонирхолтой хөлбөмбөг үзүүлдэг баг болжээ. Урьд нь Испаний дажгүй баг байсан Барсаг Круйфф жинхэнэ супер баг болгож чадсан юм. Өнөө үед Барса гэхээр довтолсон хөлбөмбөг гэдэг үг орж ирдэг ч Круйфф ирэхээс өмнө тийм байгаагүй юм.




  • Gamper and Barça’s Founding Values

    Барсагийн гайхамшиг Ронни

    Роналдиньо буюу Роналдиньо Гаучо гэж алдаршсан Роналдо де Ассес Морейра (Португал хэл: Ronaldo de Assis Moreira, 1980 оны 3 сарын 21-нд Порто Алегред төрсөн) нь Бразилын хөлбөмбөгчин бөгөөд өдгөө АС Милан багт тоглодог, Бразилын хөлбөмбөгийн үндэсний шигшээ багийн гишүүн. Үеийнхэн дундаа хамгийн авъяаслаг хөлбөмбөгчдийн нэг гэгддэг. Чөлөөт цохилтын мастер тэрээр гайхалтай хууралтын чадвартай билээ. Роналдиньо гэдэг нь португал хэлээр "Бяцхан Роналдо" гэсэн утгатай бөгөөд өөр нэгэн алдартай хөлбөмбөгчин Рональдог Бразилд Роналдиньо гэж дууддаг байсан тул "Гаучо" хэмээх хочоороо нутагтаа алдаршжээ. Рональдо Европт очихдоо өөрийн нэрээ хэрэглэх болсон бол Роналдиньо мөн адил Европ руу шилжихдээ Гаучо гэдгээ гээжээ. Милан руу шилжихээсээ өмнө тэрээр Пари Сен-Жермен болон Барселона багуудад тоглож байсан бөгөөд 2006 онд Аваргуудын лигт түрүүлж, 2005 онд Баллон д'Ор буюу Европын шилдэг хөлбөмбөгчний шагналыг хүртжээ. Роналдиньо 2007 оны 1 сард Испанийн иргэншилтэй болсон. Шигшээ багийнхаа хамт 2002 онд дэлхийн аварга цолыг хүртсэн бол 2008 оны Бээжингийн олимпоос хүрэл медалиар энгэрээ мялаажээ.

  • 1899. The First Coat of Arms

    Барсагийн шилдэг цэрэг Это

    Это'о Барселона баг дахь анхны тоглолтоо 2004 оны наймдугаар сарын 29-нд Расинг Сантандер багийн эсрэг хийсэн бол, 2004–05 оны улиралд Ла Лигт түрүүг анхны том түрүүгээ авсан юм. 2005-06 оны УЕФА Аваргуудын Лигт зургаан гоол оруулсан Это'о 2006 оны УЕФА Аваргуудын Лигийн шигшээ тоглолтонд багаа ялалтанд хүрэхэд онцгой байгуулсан тул Европын хөлбөмбөгийн холбооны Оны шилдэг довтлогчийн шагналыг хүртэж байв. Саюэль Это'ог Манчестер Юнайтедбагийн хамгаалагч Патрис Эвра хамгаалан тоглож буй нь. Это'о 2008 оны хоёрдугаар сарын 24-нд Леванте багийн хаалган гурван гоол оруулж лигийн анхны «хэт-трикээ» хийсэн бол аравдугаар сарын 25-нд Альмериа багийн хаалганд 23 минутын хугацаанд гурван гоол оруулж багийн түүхэн дэх хамгийн хурдан «хэт-трикийг» хийж байв. Харин арван нэгдүгээр сарын 8-нд Это'о Реал Валлидолид багийн хаалганд тоглолтын эхний хагаст дөрвөн гоол оруулж Барселона өрсөлдөгчөө 6–0 харьцаагаар бут ниргэжээ. 2008 оны арваннэгдүгээр сарын 29-нд Барселона баг дахь 111 дэх гоолоо оруулж багийн бүх цаг үеийн мэргэн буучдын эхний аравт эрэмбэлэгдэв. Түүнчлэн 2009 оны хоёрдугаар сарын 14-нд Реал Бетис багийн хаалганд лигийн Барселона багийн нэрийн өмнөөс 100 дахь гоолоо оруулсан ба 2008–09 оны Ла Лигт 30 гоолыг оруулсан юм.


  • 1899. The First Kit

    Тоглогчийн хувиар ч, дасгалжуулагчийн хувиар ч гайхамшиг

    Жозеп Гуардиола (2008-) Жозеп Гуардиола и Сала нь 1971 оны нэгдүгээр сарын 18-нд Санпедорт (Барселона) төржээ. Олон жилийн турш Каталаны нэр төр Барсагийн бүрэлдэхүүнд гайхалтай тоглож байсан юм. Гуардиола Барса Б багийг удирдан гялалзсан нэг улирлыг үдсний дараа буюу 2008 оны зун Барселон клубын нэгдүгээр багийн дасгалжуулагчаар томилогдсон билээ. 2008-2009 оны улирал эхлэхийн өмнөхөн хоёр улирал дараалан ямар нэгэн томоохон цом хүртэж чадаагүй Франк Райкаардын оронд Барсагийн түүхэнд чимэг болон гялалзах домогт тоглогчдын нэг Жозеф Гуардиола томилогдов. Пэп өмнөх улирал нь доод дивизион руу унаад байсан Барселоны нөөц багийг буцаан гуравдугаар дивизионд буцаан авчирсан юм. Түүний баг 28 ялалт, 9 тэнцээ авч, ердөө л 5 ялагдал хүлээсэн юм. Төгсгөлийн плей-оффийн тоглолтод Кастилло ба Барбастре багуудын хаалганд нийт 9 гоал оруулж, өөрийн хаалганд нэг ч гоал алдаагүй нь олны талархлыг ихэд хүлээлжээ. Гуардиолагийн Барса Б баг гэртээ нэг ч ялагдал хүлээгээгүй бөгөөд прессинг хэлбэрийн хамгаалалтыг бий болгож, жигүүрээр тоглох, бие биенийхээ байрлалыг нөхөх тоглолтыг бий болгож маш том амжилт гаргасан байна. Тэрээр залуу тоглогчиддоо багийн тоглолтын амин сүнс нь хурдтай, уян хатан бөгөөд цуцашгүй хүчирхэг байдал хэмээн сургадаг. Тэрээр тоглогчдоос ихээхэн ур чадвар шаардах хувилбараар ихэнх тоглолтоо өрнүүдэг байв. Тоглолтыг 3-4-3 хэлбэрээр эхлүүлэн явц дунд нь маш хялбараар 4-3-3 хувилбарт оруулан ямар ч өрсөлдөгчөө мухардалд оруулдаг байв. Гуардиола бол Барсагийн нэгдүгээр багийг удирдаж байгаа арвантав дахь Каталан үндэстэн хүн ажээ. Тэрээр Барсаг удирдаж эхлэхээсээ өмнө хөлбөмбөгчний замналаа бараг бүхэлд нь Барсагийн төлөө зориулсан бөгөөд богино хугацаанд Итали, Катар ба Мексикт тоглож байв. 1984 онд Каталаны нэг жижиг клубээс Барсагийн залуучуудын багт нэгдэн орсноос хойш 16 жилийн турш Каталаны нэр төрийн төлөө зүтгэжээ. Гуардиола Барсагийн хамтаар 6 удаа лигийн аварга (1990-91, 91-92, 92-93, 93-94, 97-98 ба 98-99) цол хүртэж, Европын цом (91-92), Цомтой багуудын цом (96-97) тус бүр нижгээдийг өргөж, Хааны цомын (96-97 ба 97-98) хошой аварга болжээ. Гуардиола тоглож байсан бүхий л хугацаандаа №4 дугаар эзэмшиж байсан бөгөөд багийн тоглолтыг гол найруулагчаар тоглож байв. 2001-2002 оны улиралд Италийн Брешиа клубт тоглох болж, жилийн дараа Ромагийн бүрэлдэхүүнд 4 тоглолт хийгээд эргэн Ломбардын Брешиа клубтээ ирэв. 2003-2004 ба 2004-2005 оны улиралд алс холын Катарт Аль Ахли хэмээх багт тоглов. Тоглогчийн хувиарх сүүлчийн улирлаа Мексикийн Дорадос де Синалоа клубт өнгөрөөж, 2006 онд зодог тайлсан билээ.

  • 1899-1908. The First Football Grounds

    Мятрашгүй Рональдо

    Рональдо Луйс Назарио де Лима буюу Рональдо нь 1976 оны 9 сарын 22-нд Бразилд төрсөнБразилын мэргэжлийн хөлбөмбөгчин бөгөөд одоо Бразилын хөлбөмбөгийн А лигийн Коринтианс багт тоглодог. Цагтаа манай багт зүтгэхдээ гайхамшгийг бүтээж багийн домогт тоглогчдын нэгт зүй ёсоор нэрлэгдсэн. Тэрээр ФИФА-гийн оны шилдэг хөлбөмбөгчний шагналыг 1996, 1997, 2002 онд 3 удаа хүртэж байв. Уг шагналыг 3 удаа хүртсэн өөр ганц л тамирчин байдаг нь Зинедин Зидан юм. Зарим хөгжөөн дэмжигчид түүнийг дэлхийн хөлбөмбөгийн түүхэн дэх хамгийн шилдэг довтлогч гэж нэрлэх нь бий. Кака зэрэг тамирчид түүнийг биширч, түүн шиг хөлбөмбөгчин болохыг хүсдэг байсан гэж дурссан байдаг. Барселонад нэг л жилийн хугацаатай тоглосон хэдий ч гоолын ургац сайтай тоглосон. Тэрээр Ла лигийн 37 тоглолтонд 34 гоолоор өрсөлдөгч багынхаа хаалгыг мялааж дээд амжилт үзүүлсэн байна. Нийт Барселона клубын өмсгөлийг өмсөн 49н тоглолтонд оролцохдоо 47-н гоолыг хийсэн. Тэрээр тухайн жилдээ дэлхийн шилдэг болсон юм.

  • 1902. The Copa Macaya, the First Title

    Сant del barca!!!

    Бид хүрэн, цэнхэрүүд Бидний хаанаас гэдэг нь чухал биш Өрнө зүгээсүү дорноос уу, Харин биднийг энэ туг нэгтгэх үед Нэг зүйл, зорилгодоо хамдтаа Хүрэн - цэнхэрүүд салхинд авч гарна Дайчин уриа, Бид хэн бэ гэдгийг бүгд мэднэ, BARÇA!! BARÇA!! BAAAARÇA!!!! Тамирчид, Хөгжөөн дэмжигчид, Хамтдаа бид хүчтэй, Энэ он жилүүдээр дүүрэн хүчин чармайлт, сорилтууд, Олон ч гоол бид хийсэн, Үүгээрээ бид харуулсан, харуулсан, Ялагдашгүй гэдгээ. Хүрэн - цэнхэрүүд салхинд авч гарна Дайчин уриа, Бид хэн бэ гэдгийг бүгд мэднэ, BARÇA!! BARÇA!! BAAAARÇA!!!!