FC Barcelona

  • 1899 -1909 Foundation and Survival

    Эль Класико буюу Гран дерби...

    Аливаа улсын хөлбөмбөгийн лигийн тэмцээнүүдэд тус лигийн хамгийн хүчтэй хоёр багийн хооронд ширүүн тэмцэл өрнөдгийн хамгийн тод жишээ бол Барселона болон Реал Мадрид клубуудын хооронд болдог тоглолтууд буюу нийтэд Эль классико гэдгээрээ алдаршсан лигийн тоглолтууд юм. Эдгээр багууд нь Испанийн хоорондоо таарамжгүй харилцаатай байдаг Кастиль болон Каталон мужуудын нийслэл хотуудын баг бөгөөд Каталанчууд болон Кастилчууд нь спортоор төдийгүй соёл, урлаг, улс төрийн үзэл бодлоороо сөргөлддөг ажээ. Ерөнхий сайд Ривера болон Франсиско Франкогийн (1939-1975) засаглалын үед Калатон мужийг ил тодоор хяхан хавчиж байсан юм. Тухайлбал каталан хэлийг хэрэглэхийг хуулиар хориглож байв. Энэ үед Каталанчуудын эрх чөлөөний үзэл санааны хамгийн тод илэрхийлэл нь хөлбөмбөгийн Барселона клуб болжээ. Иймээс Каталанчууд өөрийн хамгийн хайртай клубээ més que un club буюу клубээс ч эрхэм зүйл хэмээн өргөмжлөх болсон байна. Эсрэгээрээ Реал Мадрид нь Франкогийн Фашист дэглэм, түүний Кастиль төвтэй нэгдсэн Испани хэмээх үзэл санааны илэрхийлэл бэлэгдэл болж байсан аж. Хэдийгээр Испанийн иргэний дайны үед аль, аль клубийнх нь нөлөө бүхий хүмүүс Франкогийн армид алагдсан ч Франко Реал Мадрид багийг дэмжин, өмгөөлөн заримдаа шударга бусаар дөвийлгөдөг байсан гэдэг. Гэвч өнөө үед Мадридын олон фэн үүнийг эрс үгүйсгэдэг билээ. Эдгээр багуудын хоорондын таарамжгүй байдал 1950-аад онд маш хүчтэй болж иржээ. Тухайн үед од болон гялалзаж байсан Альфредо ди Стефанотой байгуулсан Барселоны гэрээг засгийн газрын оролцоотойгоор болиулан Реал Мадрид багтай байгуулсан нь ихээхэн нөлөөлсөн гэдэг. Ди Стефаног эгнээндээ авсан Мадридын клуб давамгайлах байдлыг бий болгосон байна. 1960-аад онд ривалуудын тулаан европын тавцанд гарч, Европын цомын хагас шигшээд хүрч өргөжсөн байна.Чухам 5 жилийн доминант байдлыг нь Барселона төгсгөсөн гэдэг. Өнөө үед Барселона, Реал Мадрид клубуудын аль аль нь Ла лигийн төдийгүй дэлхийн хамгийн том клубуудын нэг болсон бөгөөд лигидээ төдийгүй олон улсын түвшинд ч хамгийн хүчтэй өрсөлдөгч багууд болжээ.

  • 1899. The Club’s Foundation

    Барсагаас Реал руу Реалаас Барса руу урвасан урвагчид

    Энэ хоёр багийн өрсөлдөөн бол зөвхөн хөлбөмбөгийн тэмцэл биш бүр үндэстэй хоорондын түүхэн тэмцлийн ул мөр ч гэж үзэж болохоор баримтууд байдаг. Гэхдээ энэ удаад энэ тухай биш харин хоёр багт ээлжилж тоглон, "урвагч” хэмээх нэр зүүн ад үзэгдсэн зарим тоглогчийг танилцуулья. "Барселона”-гаас Луиш Фигу шууд "Реал” руу явсан нь хэдэн жилийн өмнө бөөн шуугиан дэгдээж, португал тоглогчид зориулан талбай руу гахайны толгой хүртэл шидэж байсан билээ. Энэ хоёр багт ээлжлэн тоглосон хөлбөмбөгчийг эх орноосоо урвагчийн хэмжээнд хүлээн авч, үзэн яддаг нь уламжлал шахуу зүйл билээ. Гэхдээ л ийнхүү ад үзэгдэхээс эмээгээгүй хөлбөмбөгчид бий. Тэднээс заримыг нь таницуулж байна.
    1. Франсиско "Пако" Бру
    1906 – 1911, 1915—1916-д "Барса”-д тоглож байгаад 1934—1936, 1939—1941 онд "Реал”-ын дасгалжуулагчаар ажилласан.
    2. Жозеп Самитьер.
    1919 – 1932 онд "Барселона”-д тоглоод 1932 – 1934 онд "Реал”-д тоглох болжээ.
    3. Хусто Техада
    1952–1961онд Каталоны багт тоглож байгаад 1961–1963 онд "Реал”-ын төлөө тоглосон.
    4. Люсьен Мюллер
    1962 – 1965 онд "Реал”-д тоглоод 1965 – 1968 онд "Барселона”-д тоглож байжээ. Хожим 1978 - 1979 "Барселона”-гийн дасгалжуулагчаар ажилласан.
    5. Бернд Шустер
    1980 – 1988 онд "Барса”-д зүтгэж байгаад 1988 – 1990 онд "Реал”-ын төлөө тоглосон.
    6. Микаел Лаудруп
    1989 – 1994 онд "Барселона”-гийн өмсгөлтэй талбай гарч байсан ч 1994 – 1996 онд "Реал”-ын цагаан өмсгөл рүү "урважээ”.
    7. Луис Энрике "Лучо"
    1991—1996 онд "Реал”-ын бүрэлдэхүүнд эхлээд багтаж явсан ч• 1996—2004 онд "Барселона”-д тоглосон юм. Тэрээр 2008 оноос хойш "Барселона”-гийн хоёрдугаар багийг удирдаж байна.
    8. Луиш Фигу
    1995 – 2000 онд "Барселона”-гийн төлөө тоглож, бүр ахлагчийн туузыг нь зүүсэн удаатай. Гэвч 2000 – 2005 онд Мадридын "Реал”-аа зүсээ буруулан одсон түүхтэй.
    9. Хорди Лопес Фельпето
    2001 – 2002 онд "Барселона”-гийн хоёрдугаар багт тоглож байгаад 2002-2004 онд "Реал”-ын хоёрдугаар багт шилжжээ. 2003 – 2004 онд "Реал”-ын нэгдүгээр багийн мэдүүлэгт нэр нь гарч байсан.
    10. Яго Фальке Сильва
    2001 онд "Реал”-ын хоёрдугаар багт тоглосон тэрээр 2001-2008 онд "Барселона”-гийн хоёрдугаар багт зүтгэсэн юм.




  • Gamper and Barça’s Founding Values

    Реал Мадрид багийн эмлэмний тухай

    Реал Мадрид 1902 онд Мадридийн их сургуулийн хэсэг оюутан, профессорууд нэгдэн Madrid Football Club буюу өнөөгийн Реал Мадридийг байгуулжээ. Клубын өмсгөл эхэн үедээ цэнхэр өнгийн ташуу судалтай байсан ба багийн эмблемэн дэх ташуу судал нь үүнтэй холбоотой. Энэ нь Кастиль үндэстний бэлгэдэл болдог аж. Гэхдээ Реалийн эмблэм өнөөгийн төрхөө олтлоо нилээд удаан хугацааг туулсан. Эхний жилүүдэд ердөө л MCF гэсэн үсгийг хэрэглэдэг байсан тэд 1908 онд гоёмсог болгох гэж үсгээ цагирагт оруулжээ. 1920 онд Испанийн эзэн хаан 13-р Альфонсо өөрийн титмийг багийн бэлгэдэлд оруулахыг зөвшөөрчээ. Ийнхүү Хааны зөвшөөрсөн royal хэмээх алдар нэр нь Зүгээр л "Madrid Club de Futbol” гэж нэрлэгдэж байсан клубыг "Real Madrid Club de Futbol” болгож өгсөн байна. 1930-аад оны үед өрнөсөн Испаний иргэний дайны жилүүдэд титмийнхээ оронд дээрхи судлыг оруулж ирсэн. 1941 онд дэлхий дахинаараа дайнд татагдан оролцож байхад, төвийг сахисан генерал Франкогийн Испани дахь Мадридын клуб дахин бэлгэгдлээ өөрчилжээ. Энэ удаа алтан хүрээ үсэгнүүдтэй болж, Хааны титмийг залж, ялaм модны өнгөт туузаа оруулж нэг ёсондоо өнөөгийн төрхөө олжээ. Энэхүү бэлгэдэл нь эзэн хааны клубт нэгэн жарны турш огт өөрчлөгдөлгүй явж ХХ зууны хөлбөмбөгийн хамгийн алдартай нь эмблем болсон түүхтэй. 2001 онд эмблемийг титмийн хэлбэрийг бага зэрэг өөрчилж, мөн хүрээг нь хөхөмдөг сүүдэртэй болгосон байна.

  • 1899. The First Coat of Arms

    Барселона багийн эмбэмний тухай

    Барселона 1899 оны 10 сард Швеицарийн иргэн Хуан Гампер тэргүүтэй Испани, Англи хэсэг нөхөд нэгдэн хөлбөмбөгийн клуб байгуулсан нь алдарт FC Barcelona клуб байлаа. Гампер Швэйцарь хүн байсан болохоор өөрий тоглож байсан Басель клубын хөх -улаан өнгийн хослолыг /Блауграна/ багийн үндсэн өнгө болгон сонгон авсан аж. Клубын логоны доод хэсэг байдаг хөх-үлаан судал нь клубын Блауграна өнгийг бэлгэдсэн гэж хэлж болно. Логоны дээд хэсэгт байрладаг загалмай болон босоо шар-улаан дүрс нь Барселон хотын далбаа аж. Өөрөөр хэлбэл энэ баг бол Барселон хот, Каталончуудын өмч юм шүү гэдгийг харуулж байгаа.


  • 1899. The First Kit

    "Барселона” анх удаагаа Испанийн Супер цомын шигшээ тоглолтод "Реал”-ыг хожсон бол Гвардиола "Барса”-гийн түүхэн дэх хамгийн амжилттай дасгалжуулагч болж амжсан юм.
    Барселона — Реал 3:2
    Гоол: Иньеста 15; Месси 45, 88 - Роналдо 20; Бензема 82
    Барселона: Вальдес, Алвеш, Пике, Абидаль, Машерано, Бускетс (Кейта 85), Чави, Иньеста, Месси, Вилья (Адриано 73), Педро (Фабрегас 83)
    Реал: Касильяс, Рамос, Пепе, Карвальо, Коэнтрао, Хаби Алонсо, Хедира (Марсело 46), Ди Мария (Игуаин 64), Озил (Кака 78), Криштиано Роналдо, Бензема
    Шар хуудас: Чави 42, Машерано 54, Вальдес 93 - Хедира 28, Роналдо 54, Марсело 55, Пепе 62, Серхио Рамос 77, Коэнтрао, 85
    Улаан хуудас: Вилья 90 - Марсело 90, Озил 90
    Шүүгч: Давид Фернандес Борбалан (Альмерия). Барселона. "Камп Ноу"

  • 1899-1908. The First Football Grounds

    Барселона Реалын хаалгыг 6-н бөмбөгөөр мялаав

    Тоглолтний 14дэх минутанд талбайн эзэн багаас анхний гоолыг Higuain хийсэн бол 18 дах минутанд Henry 21 дэх минутанд Puyol 36 дах минутанд Messi нарийн хийсэн гоолнуудаар зочин баг болох Барселона тоглолтийн эхний хагасийг 1:3 гэсэн харицаатай дуусгаж байсан. 2р хагас эхлээд удалгүй талбайн эзэн багийн 2 дох гоол 56 дах минутанд Ramos.с ирсэн ба тооний зөрүү 1 болсон, гэвч удалгүй 58 дах минутанд Henry, 75д Messi болон 83д Pique нарийн гоолоор хариу барьж Барселона баг ийнхүү тоглолтийн эцсийн дүнг тодорхойлж ялалт байгуулж байлаа

  • 1902. The Copa Macaya, the First Title

    Сant del barca!!!

    Бид хүрэн, цэнхэрүүд Бидний хаанаас гэдэг нь чухал биш Өрнө зүгээсүү дорноос уу, Харин биднийг энэ туг нэгтгэх үед Нэг зүйл, зорилгодоо хамдтаа Хүрэн - цэнхэрүүд салхинд авч гарна Дайчин уриа, Бид хэн бэ гэдгийг бүгд мэднэ, BARÇA!! BARÇA!! BAAAARÇA!!!! Тамирчид, Хөгжөөн дэмжигчид, Хамтдаа бид хүчтэй, Энэ он жилүүдээр дүүрэн хүчин чармайлт, сорилтууд, Олон ч гоол бид хийсэн, Үүгээрээ бид харуулсан, харуулсан, Ялагдашгүй гэдгээ. Хүрэн - цэнхэрүүд салхинд авч гарна Дайчин уриа, Бид хэн бэ гэдгийг бүгд мэднэ, BARÇA!! BARÇA!! BAAAARÇA!!!!