Маргааш буюу ням гаригт Раяо Валликано багийг талбай дээрээ хүлээн авч тоглох билээ.Харин энэ тоглолтонд багийн ахлагч Карлэс Пуйол болон дэд ахлагч Шави Эрнэндэс нар бэртлийн улмаас уг тоглолтыг өнжхөөр болжээ. Дэд ахлагчийн маань гуяны арын шөрмөс асуудалтай байгаа тул тоглохооргүй болсон юм.Харин ахлагчийн хувьд өвдөгний бэртлийн улмаас уг тоглолтонд оролцож чадхааргүй болжээ.
Мөн бас нэгэн тамирчин маань оролцож чадахгүй билээ. Энэ бол багийн хаалгач Виктор Валдес юм тэрээр 3-р сарын 2-нд болсон Реал мадрид багийн эсрэг тоглолт дээр улаан хуудас аван талбайгаас хөөгдсөн билээ(дөрвөн тоглолтын торгууль хүлээсэн). Ийм учраас энэ тойрогт дахин нэг өнжхөөр болсон байна.
|