Барсэлона клубын ерөнхий дасгалжуулагч Тито Вилонова эргэн ирэхэд бэлэн болжээ. Түүний Америкт хийлгэж буй эмчилгээ нь дуусч байгаа бөгөөд ирэх долоо хоног гэхэд тэрээр Барсэлона клубтэйгээ эргэн нэгдсэн байх ажээ. Түүний эзгүйд Барсэлона клуб Хорди Роурагийн удирдлаган дор тоглож байсан бөгөөд энэ хугацаанд маш хүнд тоглолтуудыг хийж Милан клубт ялагдал хүлээж, Реал Мадридад угсууруулсан хоёр ялагдлыг хүлээсэн нь том асуудал байсан юм. Гэсэн хэдий ч Хорди Роура эцсийн мөчид чадвараа харуулж Милантай хийсэн хариу тоглолтонд багаа удирдан ялалт байгуулснаар багаа шөвгийн наймд үлдээж чадсан.
Баярлалаа Роура,
Тавтай Морил ТИТО ВИЛАНОВА!!!
|