2003 онд түүнийг Барселона худалдаж авсан нь маш гайхалтай зүйл болсон. Түүнийг одоо ч бид мартаж чадахгүй. Ирсэн цагаасаа хойш Барселонагийн гол тоглогч болж олон жилүүдийг амжилттай өнгөрүүлсэн ч одоогийн Барсагийн тоглолтыг Пэп Гуардиола түүнгүйгээр эхлүүлсэн. Ингээд түүний хэрхэн Барса д ирсэнийг хүргэж байна.
1999 онд Луйс Ван Гаалыг ирсэнээс хойш 2003 онд цомгүй улиралийг өнгөрүүлсэн тэд Лигтээ Реал Мадридын сүүдэрт даруулж Европын тавцанд ч амжилт муутай байсан тэдэнд шинэ баатар хэрэгтэй байсан юм. Энэ хүн нь Бэкхам байж болох байсан гэж 2003 оны 6 сард хэвлэлийн бага хурал дээр экс лубын ерөнхийлөгч Лапорта түүнийг Манчэстэраас авчирж магадгүй талаар ярисан. Гэхдээ тэгэх нь зөв шийдвэр байсан уу? Хэрвээ бид Бэкхамтай гэрээ байгуулсан бол Реал хэнтэй хийх байсан бол? Эцэст нь Барселона 30 орчим сая еврогоор хамаагүй сайн тоглогч Роналдиньог авчирсан. Бэкхамийг орлуулахаар Манчэстэр клуб Рониг сонирхож байсан ч одоогийн клубын ерөнхийлөгч Сандро Росэлл Nike компанитай түүнийг Барса д авчрах талаар ярилцсаны үндсэн дээр Рони маань Барселонад ирж байжээ. Гэхдээ клубыг сэргээх явдал тийм ч сайнаар эхэлсэнгүй улиралын эхэнд Рэйсинг Сантандэр клубт 3-0 ээр хожигдож байжээ. 2005 оны 1 сард Эдгар Дэвидсыг авчирснаар хагас хамгаалалт болон хамгаалалтын сул тал арай багасаж Рони илүү урагшаа санаснаараа тоглох боломж бүрдсэн. Ингээд улиралын сүүлийн 20 тоглолтонд Барса 48 оноо авж ердөө 2 хожигдол авж 12 дугаар байрнаас 2 дугаар байранд орж ирсэн ба Валэнсиа баг тэр жил түрүүлж байжээ. Роналдиньо тэр улиралд гялалзаж 22 гоол 14 дамжуулалт өгөж байжээ. Түүний энэ сайн тоглолтоос гадна ур чадвар, цохилт, хууралтууд фэнүүдийг суудлаас нь босгож чухал зүйл ирсний дохиог мэдрүүлж байв. 2004 оны зун Дэвидсээс гадна Филип Коку, Рафа Маркүэз нар ирсэн. Энэ улирал өмнөх улиралаас тэрээр бага гоол оруулсанч(13) илүү дамжуулалт өгжээ(20). Мөн Самyэл Это'о ирсэн нь тэдэнд туслаж 1999 оноос хойш анх удаа тэд Ла Лигийн цомыг өргөж чадсан. 2005-2006 оны улиралд Рони 2 дох удаагаа Фифагийн оны шилдэг тоглогчоор шалгарж анх удаагаа Баллон д'Орыг авсан ба энэ улиралд заналт орсөлдөгч Реал Мадридыг талбай дээр нь 3-0 ээр хожиж Реалийн фэнүүдээс алга ташилт авсан нь түүнийг хэр гайхалтай тоглогч, хэр гайхалтай тоглсоныг илтгэнэ. Энэ улиралд Барселонa аваргуудын лигт Арсэналыг хожиж түрүүлсэн ба Ла лигт ч бас түрүүлсэн юм.
Түүний талаар Виктор Валдэз: "Тэр бол хөлбөмбөгийн гайхамшиг, миний харж байсан хамгийн авъяслаг тоглогч. Тэр ирсэнээр зүгээр ч нэг клубын түүх өөрчлөгдөөгүй хөлбөмбөгийн түүх өөрчлөгдсөн юм." гэж хэлжээ.
2006-2007 оны улиралын эхний хагаст тэр мөн л гайхалтай тоглолтыг үзүүлж байсан тухайлбал: Виллэреалийн эсрэг унаж татcан гоол, Вэрдэр Брэмэний эсрэг хаалтын доогуур өшиглсөн гайхалтай чөлөөт цохилт гэх мэт. Гэхдээ тэрээр жин нэмж эхэлсэн ба формоо ч алдаж эцсийн мөчид Реал Мадридад Ла лигийн цомыг алдсанаар итгэлээ ч алдсан юм. Энэ муу зүйлүүд үргэлжилж 2006-2007, 2007-2008 оны улиралд Барса нэг ч цомд түрүүлж чадсангүй. Ингээд клубын зүгээс өөрчлөлт хийсэн ба Франк Риькаардийг Гуардиолагаар солиж шинэ дасгалжуулагчийн арга барилд Рони тохирохгүй байсан тул тэр ч багаас явсан юм. Xарин түүний залгамжийг Лионэл Мэсси авсан. Гэнэт тэрээр үгүйлэгдхээ ч болиж Гуардиолагийн гайхамшигт баг магтагдах болсон. Гэхдээ тэр(Роналдиньо) бол домог харанхуй сүүдэр дарсан Барселонаг сүүдэрээс гаргаж ирсэн гол хүн нь тэр, тэр өөрчлөлтийг хийж чадсан орчин үеийн хөлбөмбөг сонирхогчид дунд түүнийг талаар мууг ярих хүн 1 ширхэг ч байхгүй. Living Legend Ronaldo de Assis Moreira Ronaldinho Gaucho...
|