Барсэлона клубын шилдэг тоглогчид сүүлийн үед маш ихээр бэртэл авч байгаа нь багийн хувьд маш том асуудал болж байна. Төвийн хамгаалалтанд Карлос Пуёл, Машэрано нар бэртсэн нь багийн хамгаалалтын байдлыг маш хүнд болж байгаа юм.
Барсэлона клубын шилдэг тоглогчид сүүлийн үед маш ихээр бэртэл авч байгаа нь багийн хувьд маш том асуудал болж байна. Төвийн хамгаалалтанд Карлос Пуёл, Машэрано нар бэртсэн нь багийн хамгаалалтын байдлыг маш хүнд болж байгаа юм. Төвийн хамгаалалтанд Сэрхио Бускэтс, Алэкс Сонг, Марк Бартра, Абидал, Адриано нар тоглох магадлалтай талаар эх сурвалжууд мэдээллэж байгаа. Адрианогийн хувьд төвийн шугаманд зарим үед тоглодог ч Хорди Алба бэртэлтэй байгаа тул түүний оронд талбайд гарах үүрэг хүлээж байгаа. Мөн тэрээр саяхан бэртэл аваад байсан бөгөөд ийнхүү эргэж ирж өнөөдөр өглөөний бэлтгэл дээр багтайгаа нэгдсэн байна. Пэдрогийн хувьд аав болсон учраас бэлтгэлээс чөлөөгдөөд байсан юм. Адрианогийн адилаар мөн л тэрээр өнөө өглөө багтайгаа нэгдэж бэлтгэлдээ эргэн ирсэн байна. Төвийн шугамын талаарх яриагаа үргэлжлүүлэхэд Сонгийн хувьд төвийн хамгаалалтанд тийм ч сайн тоглохгүй байгаа учраас энэ байрлал дээр түүнийг тоглуулах нь эргэлзээтэй. Гэвч сонголт байхгүй үед том биетэй, биеийн хүчний тоглолт сайтай өндөр тоглогч ноймор нэгээр нэр дэвших нь тодорхой. Мөн Марк Бартра байгаа хэдий ч түүний хувьд магадлал багатай. Залуу тоглогч учраас төдийлөн Сонг, Сэрхио нарын урдуур орж төвд гарна гэдэг боломж багатай. Гэхдээ ойрын хугацаан дахь Ла лигийн хүрээндэх тоглолтууд дээр түүнийг гаргаж магадгүй юм. Мөн Абидалын хувьд эргэн ирж байгаа сураг байгаа ч ирэх өдрүүдийн тоглолтонд төвд Пуёлыг оролж гарна гэдэг хувь багатай. Дөнгөж эргэн ирж байгаа учраас түүнийг 90 минут талбайд гүйлгэхгүй байх. Ямартай ч төвийн хамгаалалтанд иймэрхүү асуудлууд тулгарч байгаа бөгөөд ирэх тоглолтууд дээр анхааралтай байхгүй бол нэмж тоглогч бэртсэн тохиолдолд ПСЖ-тэй хийх тоглолт нилээд хүндрэх талдаа болж ирж байна. Мөн Мэссигийн хувьд бэртэл авснаар өөрийн 19 тоглолт(Ла лигийн) дараалж гоолдсон үзүүлэлтээ ийнхүү зогсоож байгаа ажээ.
|