Тито Виланова Байерн Мюнхэн клубын эсрэг ахлах дасгалжуулагчийн хувиар анх удаагаа тулах гэж байгаа биш ажээ. Өмнө мэдээн дээр бид Барсэлона клуб 2009 онд Мюнхэнд зочилж байсан тухай дуридсан. Тухайн тоглолтонд Барсэлона клубын үндсэн дасгалжуулагч Пэп Гуардиола торгуультай байсан учраас Тито маань ахлах дасгалжуулагчийн дүрээр талбайд гарч байсан юм. Тиймээс энэ удаагийн тоглолт түүний хувьд анхных нь биш ажээ. Титогийн дасгалжуулсан тэрхүү тоглолтонд манай баг 1:1-ийн харицаатайгаар тэнцсэн юм. Гэхдээ өмнхө тоглолтонд 4:0-ээр бут ниргээд байсан тул заавал ялалт байгуулах албагүй байсан билээ. Тэгвэл энэ удаад Тито ялалтыг байгуулж чадах болов уу? Тито Байернг буулгаж чадвал ахлах дасгалжуулагчийн хувиар анх удаагаа Аваргуудын лигийн финалд гарах юм.
|