Маргааш шөнө үхэл амьдрал шийдэх мэт маш хүнд тулаан биднийг хүлээж байгаа билээ тийм учраас багын маань өмнө хийж байсан гайхалтай эргэн ирэлтүүдийг дурсая гэж бодлоо.1999-2000 оны улирал Аваргуудын лигын шөвгийн 8н тулаан Лондоны язгууртнууд буюу Челси Лондон клуб Каталоны нэр болсон тухайн цаг үедээ аваргуудын лигын ганцхан цомыг хүртээд байсан Луиш Фигу,Пеп Гуардиола, Бразилын алдарт Ривалдогоор ахлуулсан Барселона клуб эхний тоглолт Стемфорд Бридж цэнгэлдэх хүрээлэнд явагдаж талбайн эзэд болох язгууртнууд (Зола 30`,Фло 34`38`) оруулсан 3 гоолын ачаар талбай дээр том давамгайлыг бий болгож авсан ба манайхаас нэр төрийн нэг гоолийг Фигу 64` оруулж Камп Ноу руу гуниг дагуулан буцаж байв. Европ тэр даяараа Челсиг шөвгийн 4т үлдэж чадлаа гэж цуурч байсан ч хэнч Камп Ноуд гоолын бороо орхыг мэдэхгүй байв.Хариу тоглолт 2000 оны 4 сарын 18нд 80000 куле нар хайрт багынхаа тоглолтыг үзэж Челсид там болон диваажингын ялгааг мэдрүүлхээр Камп Ноу цэнгэлдэхд хүрэлцэн ирсэн байв. Шведийн шүүгч Андерс Фриск шүгэл үлээснээр гайхамшигт нэгэн эргэн ирэлт эхэлсэн юм.
Бид өөрсдийн уламжлал болсон 3-4-3 тактикаар тоглосон ба олон гоолын зөрүүтэй хожих ёстой маш чухал тоглолт байсан тул талбай дээр 3 довтлогч 4 хагас хамгаалагч оруулж тоглуулах маш зоригтой шийдэмгий шийдвэрийг тухайн үеийн дасгалжуулагч Луи Ван Гааль гаргаж байсан юм. Тухайн тоглолтонд одоогын бүрэлдэхүүнд тоглож байгаа бидний амин сүнс болсон Карлос Пуёол, Шави нар тоглож байсан юм.Уг 2 тоглолтонд Пуёол 2 ууланд нь тоглосон бол Шави эхний тоглонд муу тоглосон тул хариу тоглолтонд талбайд гарч чадаагүй билээ.гоолууд (Ривалдо 24`99`(pen),Фигу 45`,Д.Гарсиа 83`,Клуиверт 104`) Челсигээс (Фло 60`) Тоглолт үндсэн цагт 3-1 ээр дуусж цаг сунгасан ба нэмэлт цагт Ривалдо, Клиуверт нарын гоолоор бид ялж байсан билээ.
Мөн тухайн тоглолтын 85 дахь минутанд Ривалду пеналти алдаж багаа хөөдөж байсан ч тэрээр нэмэлт цаг гоол оруулж гайхамшиг бүтээж чадсан билээ.
|