Өнөө шөнө Аваргуудын лигийн шөвгийн наймын эхний тоглолтууд явагдана. Тус тоглолтуудаас хамгийн их үзэгчдийн сонирхлыг татаж буй нь мэдээж Байерн-Ювэнтүсийн тоглолт билээ. Гэвч Барсэлона клубын хөгжөөн дэмжигчдийн хувьд энэ тоглолты нүдний үзүүрт л харагдаад өнгөрөх төдий тоглолт юм. Учир нь Барсэлона клуб өнөө шөнө ПСЖ клубын талбай дээр зочилон тоглож шөвгийн наймын эхний тоглолтт хийх юм. Тус тоглолтонд Барсэлона клубын ерөнхий дасгалжуулагч Тито Вилонова багаа талбай дээр дасгалжуулахаар болсон нь Барсэлона клубын хувьд хамгийн сайхан мэдээ болж байгаа юм. Тэрээр маш удаан хугацааны туршид багтайгаа хамт байлгүйгээр эмчилгээ хийлгэсний эцэст ийнхүү эргэн ирж байгаа нь энэ. Харин нөгөө талаас ПСЖ клубын шилдэг довтлогч Ибрахимович энэ тоглолтонд оролцохоор болсон нь эсрэг талын хувьд хамгийн сайхан мэдээ юм. Барсэлона клубт хүчин зүтгэж байсан Златаны хувьд картны асуудлын улмаас энэ тоглолтыг өнжих байсан боловч тэрээр Барсэлонагийн эсрэг талбайд гарах эрхийг олж чадсан юм. ПСЖ клубын дасгалжуулагчаар Карло Анчэлотти хэмээх хашир туршлагатай, Барсэлона клубын эсрэг олон удаа тулж байсан эрхэм гарч ирэх учраас Барсэлона клубт тийм ч амар биш байх нь ойлгомжтой. Мөн тэдний бүрэлдэхүүнд энэ өвөл эгнээндээ нэгтгэсэн Моура, Бэкхэм мэтийн шилдгүүд байгаа нь байдлыг улам хурцатгаж байгаа юм. Харин манай талаа бэртэлтэй байсан Хорди Алба, Шави нар бүрэлдэхүүнд багтсан бөгөөд талбайд гарах эсэх нь эргэлзээтэй байна. Ямартай ПСЖ-Барсэлона клубуудын Франц дахь тоглолт Монголын цагаар шөнийн 02:45 минутаас эхлэнэ. Аваргуудын лигийг шууд дамжуулж буй Спортбокс, С1 твгүүдийн аль нэг нь энэ тоглолтыг шууд дамжуулан үзүүлнэ.
|