Аваргуудын Лиг
Золжаргал
2024-11-29 03:39
Өнгөрсөн шөнө аваргуудын лигийн хасагдах шатны 2 тоглолт болж
өнгөрлөө. Энэ тоглолтонд манай баг эсрэг багийн талбайд 2-2 оор тэнцсэнээр
өөртөө ашигтай байдлыг бүрдүүлэв. Хариу тоглолт 8 хоногийн дараа Камп Ноуд
болох болно.
Давид Бэкхам: тоглолтын үр дүнд санаа зовохгүй байгаа ба
дараачийн шатанд шалгарахдаа итгэлтэй байна. Эхний 10 минутанд бид хэд хэдэн
боломжийг гаргасан хэрвээ нэгийг нь ашигалсан бол тоглолт арай өөр байх байсан
боловуу. Гэхдээ тэд гоол оруулснаар жинхэнэ тоглолт эхэлсэн.
Би гараанд гарсандаа баяртай байгаа. Дасгалжуулагч надад маш их
урам зоригийг өгдөг ялангуяa чухал мөчүүдэд. Мэсси, Иниэста шиг тоглогчдын
эсрэг тоглох үргэлж хэцүү байдаг, Мэсси г битий гэмтсэн байгаасай гээд би түүнийг
сайн байгаасай гэж бодож байна гэжээ.
Роура: шүүгч хэд хэдэн эргэлзээтэй шийдвэр гаргасан. Ибрахимовичийг
гоол оруулах үед тэр хэдэн алхамын зайтай отон тоглолтын байрлалд зогсож
байсан. Яг л өмнө Ас Милан багийн эсрэг тоглож байхад гар хүрчихээд байхад
шүгэл үлээгээгүйтэй адил.
Бүскүэц: туслах дасгалжуулагчтай санаа нэгтэй байгаа ба хажуугийн
шүүгч тэрийг хараагүй нь байж боломгүй юм Ибрахимович бүтэн 2 метрийн зайд
зогсож байсан.
Иниэста: Шүүгчийн шийдвэрийг буруутгахгүй байгаа ба хөлбөмбөгт ийм алдаа
байжил байдаг гээд багийнхаа тоглолтонд сэтгэл хангалуун байна гэжээ.
© Хөгжүүлэгч
Хөгжүүлсэн