Лионель Месси урьд шөнийн тоглолтын 1-р үеийн төгсгөлд бэртэл аван, сэлгээнд суусан бөгөөд түүний оронд хагас хамгаалагч Цеск Фабрегас талбайд гарсан. Францийн L 'Equipe сонин Месси-ын баруун гуяны булчин гэмтсэн байж болзошгүй хэмээн мэдээллэсэн байна.Тэрээр 4-н сарын 10-нд болох аврагуудын лигийн шөвгийн дөрвийн хариу тоглолтонд оролцох эсэх нь одоохондоо тодорхойгүй байгаа юм. Месси Парист оруулсан гоолоороо Аваргуудын лигийн тоглолт зохиогдож буй 20 хотод бүгдэнд нь гоол хийсэн үзүүлэлтээрээ Раулыг ардаа орхисон байна.
|