Барсэлона клуб маань энэ долоо хоногт Аваргуудын лигийн шөвгийн наймын тоглолтоо Францын Парис хотноо зочилон тоглож хийсэн билээ. Тус тоглолтонд манай клуб өрсөлдөгчтэйгөө 2:2-ийн харицаатайгаар тэнцсэн. Цаашдаа хоёр багийн хувьд аль алинд нь маш их боломж байгаа бөгөөд дараагийн тоглолт хэрхэн ч өрнөж болох юм. Энэ талаар Барсэлона клубын дасгалжуулагч асан Франк Райкард яриа өгчээ. Тэрээр: - ПСЖ маш сайн байгаа. Шилдэг бүрэлдэхүүн нь тэднийг энэ зам хүртэл хөтөлж Барсэлонаг сандаргах хэмжээнд тоглосон гэж бодож байна. Тэнцээ гэдэг ПСЖ-гийн хувьд сайн үр дүн. Ямар ч баг Барсэлона клубээс тийм амар оноо салгаж чаддаггүй. Ялангуяа дөнгөж шинээр бүрэлдэж буй багийн хувьд сайн үзүүлэлт. Гэхдээ энэ нь тэдэнд хангалттай биш. Тэдэнд Барсэлонаг буулгаж авах хангалттай нөөц бололцоо бий хэмээн ПСЖ клубын тухайд хэлжээ. Харин тэрээр үргэлжлүүлж Барсэлона клубын тухайд: - Тэдний мэдээж холын зорилго нь энэ жил Аваргуудын лигт манлайлах. ПСЖ-г талбай дээрээ хүлээж авах тоглолт тэдэнд тийм ч амар байхгүй нь ойлгомжтой. Гэхдээ том багийн хувьд тэд чадвараа харуулж Миланг хожсон шигээ бут ниргэлт хийж магадгүй гэж таамаглаж байгаа. Тэд гэхдээ сайн бэлтгэлээ базаахгүй бол Байерн, Ювэнтүс, Реал, Боруссиа, Малага гээд олон томчууд тэднийг хүлээж байна шүү дээ хэмээн нэмж хэлсэн байна. Ямартай ч манай клубын хувьд айлын талбай дээр 2 гоолтой тэнсэн тул талбай дээрээ 2-оос доош бөмбөгтэй тэнцэхэд дараагийн шатанд шалгарах юм.
|