Өнгөрсөн ПСЖ-тэй хийсэн тоглолтын дараагаар Барсэлона клубынхан маань шүүгчийн шийдвэрт дургүйцэж байгаагаа илэрхийлж, шүүгч тоглолтыг үнэн бодитой шүүж чадаагүй гэж үзсэн хэмээн УЕФА руу захидал илгээсэн байна.
Өнгөрсөн ПСЖ-тэй хийсэн тоглолтын дараагаар Барсэлона клубынхан маань шүүгчийн шийдвэрт дургүйцэж байгаагаа илэрхийлж, шүүгч тоглолтыг үнэн бодитой шүүж чадаагүй гэж үзсэн хэмээн УЕФА руу захидал илгээсэн байна. Тухайн тоглолтонд Златан Ибрахимовичийн гоол отон тоглолтоос орсон, Барсэлонагийн хоёр тоглогч бэртэл авчихаад газар хэвтэж байхад тоглолтыг зогсоогоогүй гээд олон асуудал үүссэн юм. Тухайн захидалдаа мөн Барсагийнхан шүүгчийг дүрмээ мэдэхгүй байсан талаар хүртэл дуридсан байна. Барсэлона клубын хэвлэлийн төлөөлөгч Тони Фрейкса тухайн захидалдаа:- Манай багийн Хорди Алба болон Машэрано нар уначихаад байхад шүүгч тоглолтыг огтхон ч зогсоох талаар бодоогүй. Шүүгч хүн тоглогч бэртсэн тохиолдолд тоглолтыг зогсоох ёстой гэдгийг мэддэг. Гэтэл дүрмээ мэдэхгүй учраас тоглолтыг зогсоосонгүй. Шүүгч дүрмээ мэдэхгүй байна гэдэг байж болох асуудал биш шүү дээ. Аваргуудын лигийн ийм том тоглолтон дээр ахиж ийм алдаа гаргахгүй байхыг УЕФА-гаас хүсэж байна. Барсэлона клуб ахиж шүүгчийн талаар болон иймэрхүү асуудлын талаар яриа хөндөхгүй. Гэхдээ иймэрхүү зүйлийн талаар хэлж зөвлөж шүүмжилж байх нь алдааг засахад гол үүрэгтэй. Ахиж ийм алдаа битгий гараасай гэсэндээ энэ үүнийг хэлж байна хэмээжээ.
|