Испанийн Реал Мадрид клубын шинэ цэрэг Иско саяхан сэтгүүлчдэдэ нэгэн сонин гэмээр ярилцлагыг өгсөн байна. Тэрээр тухайн ярилцлагандаа Мэссигийн тухай ярисан бөгөөд өөрийнхөө нохойг Мэсси гэж дууддаг тухайгаа дэлгэжээ.
" Би нохойгоо Мэсси гэж дууддаг, учир нь Мэсси бол дэлхийн хамгийн шилдэг хөлбөмбөгчин. Тиймээс манай нохой ч гэсэн дэлхийн шилдэг байх ёстой" хэмээн ярилцлага өгсөн байна.
Ямартай ч энэхүү ярилцлага нь зарим нэгэн Мэссигийн фэнүүдийн уурыг хүргэж байгаа бол зарим нэгнийх нь хувьд харин ч хүндэлсэн хэрэг гэж үзэж байгаа ажээ. Нохойгоо Мэсси гэж нэрлэсэн нь Мэссиг доромжилсон хэрэг гэж нэг хэсэг нь үзэж байхад нөгөө хэсэг нь тэр Мэссиг хүндэлдэг, Мэссигийн дэмжигч нь учраас түүнийг хүндэлж энэ нэрийг нохойндоо хайрласан гэж өмөөрч байна.
Искогийн хувьд Малага клубт амжилттай тоглолтыг үзүүлж улмаар 21-ээс доош насныхны ЕАШТ-аар сайн тоглолтыг үзүүлж Реал Мадрид клубт хүрэлцэн ирэхээр болсон юм. Мөн Барсэлона клуб түүнийг Боруссиа Дортмунд клубын Гюндоганы хамтаар сонирхож байсан билээ.
Ийнхүү Иско Мэссиг доромжилсон ч гэмээр, хүндэлсэн ч гэмээр ярилцлагыг өгчээ. Аль талаар нь бодохыг уншигч танд үлдээе...
|