Саяхан Барсэлона клуб шөвгийн 16-ийн тоглолтоо Милан клубтэй хийж ялалт байгуулсан. Тухайн тоглолтонд манай клуб тун хүнд байдлаас хожил авсан. Түүний дараагаар Барсэлона клуб Аваргуудын лигийн шөвгийн наймын сугалаагаа татсан бөгөөд тус сугалаанд Францын ПСЖ клубтэй учраа таарсан юм. Реал Мадрид, Ювэнтус, Байерн багуудыг бодвол харицангуй амар өрсөлдөгч боловч Шавигийн бодлоор байдал хаашаа ч эргэж болно гэнэ. Тэрээр тус ярилцлагандаа: - Хөлбөмбөг бол логикгүй спорт. Ямар ч байдлаас хожигдож ямар ч байдлаас хожиж болно. Тиймээс аль ч клуб бай бидний хувьд том өрсөлдөгч. Бид эхнээсээ л Миланыг том өрсөлдөгчид тооцож тэднээс эмээж байсан. Тийм ч учраас тэд бидэнд маш том гай учруулсан. Гэхдээ бид сайн байж ялалтыг авсан. Үүнтэй адил цаашдын тоглолтууд ч хүнд байх болно. Баг болгон л бидний хувьд том өрсөлдөгч. Хэдэн тооны ч зөрүүтэй хожсон бай хоёр багт ялалтын орон зай хадгалагдсаар л байдаг юм хэмээн ярижээ. Барсэлона клубын хувьд одоогийн байдлаар багийн үндсэн дасгалжуулагчгүйгээр тэмцээнүүдээ үргэлжлүүлж байгаа бөгөөд Титог орлож багийн туслах дасгалжуулагч Хорди Роура ажиллаж байгаа юм.
|