Сүүлийн үед Барсэлона клубын хамгийн том тулгамдаж буй асуудлуудын нэг нь яахын аргагүй хаалгачийн асуудал болоод байгаа билээ. Тиймээс манай энэ зуны төлөвлөгөөнд хаалгачийн наймаа тэргүүнд бичигдэж байгаа юм. Барсэлона клуб хаалгачийн асуудлаа нөхөхөөр Манчэстэр Юнайтэд клубын Испани хаалгач Дэ Хеаг авах оролдлогыг хийхээр зэхэж байсан боловч Дэ Хеа Барсэлонаг зорих бодолгүй байгаагаа илэрхийлсэн юм. Мөн манай багийн төлөвлөгөөнд Свонси клубын хаалгач Ворм багтаад байгаа юм. Түүний талаар багийнх нь дасгалжуулагч, Барсэлона клубт хүчин зүтгэж явсан Лаудруп яриа өгсөн байна. Тэрээр тус ярилцлагандаа:
- Мэдээж дэлхийн өндөр зэрэглэлийн багуудад хаалгачийн асуудал хамгийн ихээр хөндөгддөг. Ер нь бүх л багт хаалгач том байр суурийг эзэлдэг. Манай багийн амжилт ч гэсэн хаалгачаасаа ихээхэн шалтгаалдгийг би хүлээн зөвшөөрнө. Барсэлонаг ч хаалгачийн асуудалтай байгааг би мэднэ. Тиймээс энэ асуудлыг шийдэж чадах хамгийн зөв сонголт нь манай Ворм байх болно. Түүн шиг ухаалаг хаалгачийг Барсэлона хаанаас ч хайгаад олохгүй. Гэхдээ би түүнийг амархан өгөөд явуулах бодолгүй байна. Тиймээс Барсэлона клуб Ворм чадварт тохирсон өндөр зүйлийг санал болгох ёстой гэж үзэж байгаа. Свонси клуб хөл дээрээ босож буй клуб учраас хөл дээрээ босоход нь ийм наймаанууд их тус болно. Гэхдээ их хэмжээний хөрөнгө л Вормыг Свонсигоос Барсэлона руу явах шалтаг нь болно хэмээн ярижээ.
Ямартай ч Свонси клубын хувьд Барсэлона клубтэй ижил тики така буюу богинын зайн дамжуулалтаар тоглодог учраас Вормын хэв маяг Барсэлонад таарах магадлалтай. Араас довтолгооныг эхлүүлэх үед бусад хаалгач нар ихэвчлэн буруу шийдвэр гаргаснаас довтолгооныг үгүй хийдэг. Харин Барсэлонагийн довтолгоог хамгийн сайн эхлүүлж чадах хаалгач нь Ворм ч байж болох юм. Учир нь тэр богинын зайн дамжуулалтыг эхлүүлээд сурчихсан...
|