Барсэлона клуб маань Аваргуудын лигийн шөвгийн 8-ын шатанд Францын ПСЖ багтай учраа тааран тоглохоор болсон билээ. ПСЖ клубын хувьд их хэмжээний мөнгөөр олон топ тоглогчдыг цуглуулж бүрэлдэхүүнээ зузаатгасан нь тэднийг энэ шатанд авчирах гол түлхүүрүүдийн нэг болсон билээ. Тэгвэл ПСЖ клубт энэ өвөл хүрэлцэн ирсэн Дэвид Бэкхэм сэтгүүлчдэд Барсэлона клубтэй таарсан талаараа:- Би Реал Мадридад хүчин зүтгэж байхдаа Барсэлонатай олон удаа таарч тоглож байсан. Тэднийг хүчтэй клуб гэдгийг бид сайн мэдэж байгаа. Барсэлонагийн арга барилыг ч би сайн мэдэж байгаа. ПСЖ клуб финалд гарч ирэхэд тэд хамгийн их саад болох баг нь ахнаасаа л тэд байсан.Барсэлона бол маш том хана. Гэхдээ бид сайн хичээж чадвал Милан клубын чадаагүйг гүйцээж чадах болно хэмээн ярижээ.
|