Өнгөрсөн шөнийн тоглолтонд Мэсси ахин гоол оруулснаар өөрийн гоолын цувралаа 19 тоглолт болгож шинэ амжилтыг тогтоож, Ла лигийн бүх багийн хаалганд гоолдсон гэсэн мундаг үзүүлэлтийг харуулаад амжсан билээ. Мөн тэрээр 43 гоолыг лигтээ оруулаад байгаа нь бас нэгэн том үзүүлэлт болж байна. Харин тэрээр энэхүү амжилтуудаа тийм чухал зүйл биш гэж үзэж байгаа ажээ.

"Эдгээр гоолын цувралууд надад тийм чухал биш. Би азтай байсандаа бүх тоглолтонд гоол оруулж багийнхаа хожлын цувралд нэмэр болж байгаа. Гэхдээ мэдээж энэ бүхэн тийм чухал биш. Бид хожил авч цаашдын тоглолтууддаа урам зоригтой орох нь л чухал. Гоол гэдэг тийм чухал зүйл биш шүү дээ"
Тэрээр багийн дасгалжуулагч Тито Вилонова эргэн ирж байгаа талаар: - " Титогийн бие үнэхээр сайжирсан гэж бодож байгаа. Хамгийн гол нь тэд эргээд бидэнтэй нэгдэж, хуучин шигээ орчныг бүрдүүлж эргээд анхны байсан тоглолтоо харуулах хэрэгтэй" хэмээн ярижээ.
Барсэлона клубын хувьд ирэх долоо хоногт ПСЖ клубтэй Аваргуудын лигийн шөвгийн наймын тоглолтоо хийнэ.
|