Ярилцлага
Золжаргал
2024-11-28 23:49
David Villa
Өнөө шөнө ПСЖ багийн эсрэг тоглох тоглолтонд Вилла бүх чадлаараа тоглож Мэсси д туслана гэв. Ас Миланы эсрэг гайхалтай тоглолтыг хийж гарж ирсэн тэд энэ удаад Парк Дэс Принцэс цэнгэлдэх хүрээлэнд эхний тоглолтоо хийх юм.
"Вилла аваргуудын лигийн 4 удаагийн аваргуудыг фаворитууд гэхээс татгалзаж, өөрийн формоос хамаарч гараанд гарж тоглох байх гэжээ."
"Би одоо сэтгэл хангалуун байгаа- би өөртөө итгэлтэй, жаргалтай мөн тоглолтондоо ч сэтгэл хангалуун байна. ПСЖ-гийн эсрэг тоглох тоглолтонд талбайд гарж хожил байгуулахын тулд бүхнээ хийнэ гэв."
"Аваргуудын лиг шиг том тэмцээнд хэн нь фаворит вэ гэдгийг таах хэцүү. Түүх одоо байгаа тоглогчидоос үл хамаарч хэн ньч хэнийгээ хожиж болно."
"Бидэнд айлын талбай дээр гоол оруулах хэрэгтэй байгаа бид ч үүний тулд чадах бүхнээ хийх болно. Бид хэдий Камп Ноу д илүү тоглох хэдий ч айлын талбай тоглолт маш чухал байх болно."
"180 минут бол маш урт хугацаа алдаа гаргаж болохгүй бид анхааралтай байх хэрэгтэй. Маргааш маш хэцүү байх болно. Бид Миланы эсрэг гаргасан шиг алдаа гаргаж болохгүй. "
"Вилла Францын багаас хуучин Барсагийн тоглогч Ибра болон Тиаго Силва нарыг онцолж аюyл тарих тоглогчид гэсэн байна."
"Ибра шиг тоглогчийг зогсоох хэцүү гэхдээ би хамгаалагчиддаа итгэж байна яг л өмнө яаж бид нар хождог байсан шиг."
"Тиаго Силва бол хамгийн сайн төвийн хамгаалагчдын нэг, түүнийг өнөө шөнө тийм ч сайн байхгүй гэж найдъя. Мөн тэр чөлөөт цохилтыг ч сайн цохидог."
"Тито Виланова Парис руу Барселонагийнхантай цуг явахаар болсонд Вилла баяртай байгаа хэдий ч Виланова хажуугийн суудлаас тоглолтыг үзэхээр болcoн."
"Титог сайн байгаад би маш их баяртай байна. Тэрийг одооноос бидний хажууд байна байх боловуу гэж найдаж байна мөн одооноос бүх зүйл сайхан байх болно гэж ярилцлага өгжээ"
© Хөгжүүлэгч
Хөгжүүлсэн