Элэгний хорт хавдарын улмаас нэг жил гариу хөлбөмбөгийн талбайдаа гарч чадаагүй Эрик Абидал өнгөрсөн долоо хоногт багтайгаа эргэн нэгдсэн билээ. Тэрээр 90 минут талбайд тоглоогүй ч сэлгээгээр орж ирэн тоглолтын сүүл хэсгийг талбайд өнгөрүүлсэн нь олон олон күлэгийн сэтгэлийг хөдөлгөсөн юм. Тэрээр энэ удаад хөлбөмбөгийн талбайдаа эргэж ирсэн талаараа ярилцлага өгсөн байна. - Миний гэр бүлийнхний туслалцаагүйгээр мөн бусад хүмүүсийн туслалцаагүйгээр би эргэж ирэхгүй байх байсан. Тэдэнгүй бол би яаж үүнийг даван туулах байснаа ч мэдэхгүй байна. Абидал мөн үеэлдээ маш их талархаж байгаа илэрхийлэн: - Тэр бол маш чухал хүн. Эмнэлэг дээр надтай хамт байж нада туслаж үргэлж надтай хамт байсан. Камэраны урд би байсан бол тэр камэраны хойно тэр надтай хамт л байсан. Гэхдээ би тэр бол маш чухал хүн хэмээн үеэлийнхээ талаар ярижээ. Тэрээр үргэлжлүүлэн: - Тэд надад ахин өвчинд нэрвэгдсэнийг хэлэх үед анхных шигээ замаар тэмцэж чадахгүй гэдгээ мэдсэн. Тиймээс яаж үүнийг даван туулах талаар бодож хурдан багтаа буцаж ирэхийг л бодож байлаа. Хөлбөмбөг бол миний амьдрал. Тиймээс би ахиж талбайд гаралгүйгээр хөлбөмбөгөө орхиж чадаагүй. Ахин эргэн ирж тэмцэлдэхийг би бууж өгөхөөс илүүд үзсэн. Би цаашдаа улам сайн тоглолтыг үзүүлж нэгээс хоёр жилийг ахин талбайд өнгөрүүлнэ гэдэгтээ итгэлтэй байна. Талбайд гарах үед: - Тито надаас тоглоход бэлэн үү? гэж асуусан. Тэр намайг формоо эргүүлж аваагүйг бэлтгэл дээр харсан. Гэхдээ л тэр намайг талбайд гаргасан. Би гарахын өмнө юу хийхээ сайн мэдэхгүй байсан. Гэхдээ би түүний асуултанд "Би зүгээрээ энэ цөөхөн хэдэн минутанд талбайд тоглож чадна" хэмээн хариулсан . Тито надад өмнө нь олон зүйлийг хэлж байсан. Хэрвээ чи хүчтэй байж чадах юм бол бидэн дээр хурдан эргэн ирнэ. Бид чамайг эргэн иртэл чинь маш удаан хүлээх болно. Чиний тэмцэл бидэнд хүч өгдөг гэсэн үг нь надад их урам зоригийг өгсөн. Мөн өөрийн сургагч багш Хуанхо Брауд баярласнаа хэлмээр байна. Тэр надад: Алив ээ, Чи бусадтайгаа хамт байх хэрэгтэй, Бид хамтдаа байж тэдэн дээр, баг дээрээ эргэн ирэх хэрэгтэй гэж байнга хэлдэг байсан хэмээгээд энэхүү ярилцлагаа өндөрлүүлжээ
|