Өнгөрсөн шөнө Барсэлона клуб өөрийн талбай дээрээ Францын ПСЖ клубтэй шөвгийн наймын хоёр дохь тоглолтоо хийсэн билээ. Тус тоглолтонд манай клуб 1:1-ийн харицаатай тэнцэж нийлбэр дүнгээр айлын талбай дээр их гоол хийсэн үзүүлэлтээр цааш шалгарсан юм. Тухайн тоглолтонд Пасторэгийн гоолоор ПСЖ клуб тэргүүлж байсан хэдий ч удалгүй Пэдро тэнцээний гоолыг оруулж Барсэлона клубын хагас шигшээн эрхийг баталгаажуулсан юм. Тус гоолын эзэн Пэдро тоглолтын дараа:- Бид хагас шигшээн эрхийг хүртэх гавьяатай. Бидний өрсөлдөгч ч үнэхээр сайн байж энэ хүртэл явж чадсан хэмээн ярисан байна. Харин багийн анд Мэссигийн талаар: - Тэр өнгөрсөн шөнө маш хүнд нөхцөл байдлаас тоглолтонд оролсон. Бид түүнийг багтаа тусалж ялалтыг авчирсанд баярлалаа гэж хэлэх нь зүйтэй байх. Тэр бол хамгийн шилдэг нь хэмээжээ. Барсэлона клубын хувьд хагас шигшээд шалгарсан Испанийн хоёр дахь төлөөлөж болж байна. Өмнөх өдөр нь Реал Мадрид баг Галатасарайг буулгаж авснаар хагас шигшээд шалгарсан юм. Аваргуудын лигийн сугалаа энэ Баасан гарагт явагдана.
|