Өчигдөр шөнө болсон ПСЖ тэй тоглосон тоглолтын үеэр манай хагас хамгаалагч Цеск Фабрегас-ын анхны хүүхэд мэндэлжээ.Түүний анхны хүүхэд эмэгтэй байсан ба түүнийг Лиа хэмээн нэрлэжээ. "Өчигдөр миний амьдралын хамгын аз жаргалтай өдөр байлаа.Учир нь манай баг аваргуудын лигийн дараагын шатанд оролцох эрхтэй болсон ба үүнээс чухал зүйл гэвэл миний охин Лиа Фабрегас Семаан мэндэллээ. Мөн Даньеллагын (Түүний гэргий) биеийн байдал маш сайн байгаа" хэмээн өөрийн Твиттэр хуудсандаа бичжээ. Фабрегасын өмнөхөн Пикүэ, Мэсси , Пэдро нар үрийн зулай үнэрлээд байсан билээ
|