Давид Вилья багаа орхихтой зэрэгцээд манай багийн бас нэгэн чухал тоглогчдын нэг байсан Эрик Абидал багаа орхижээ. Тэрээр Францаас анх Барсэлонад хүрэлцэн ирж байсан бол энэ удаад мөн Франц руугаа буцаж байгаа ажээ. Түүний шинэ клүб нь сүүлийн үед наймаанд их мөнгийг зарж байгаа Монако клүб юм. Абидал 2007 онд Лион клүбээс Барсэлонад хүрэлцэн ирж байсан бол ийнхүү 6 жилийн дараа эргэн Франц руугаа буцаж байна. Түүний хувьд өвчиний улмаас удаан хугацаанд шаналж хөлбөмбөгөөсөө түр хөндийрөөд байсан билээ. Тэрээр Барсад байх хугацаандаа 195 тоглолт хийж 2 гоолыг оруулж байжээ.
Хийсэн бүхэнд чинь Баярлалаа Эрик Абидал!!!
|