Энэ зун Барсэлонаг орхих хамгийн өндөр магадлалтай тоглогчдын нэг байсан Тиаго Алкантара өчигдөр багаа орхилоо. 22 настай Испани залуу маань хуучин дасгалжуулагч Пэп Гуардиолагийн удирдаж буй Байерн Мюнхэн клүбийг зорисон байна. Түүнийг авахын төлөө Байернчууд 25 сая еврог төлсөн байна. Тэрээр өмнө нь мөн Манчэстэр Юнайтэд клүбт очих шахсан хэдий боловч эцсийн мөчид багтаа үлдсэн. Гэсэн хэдий ч тэрээр яалтчгүй багаа орхих ёстой байж. Ямартай ч Барсэлона клүб ийнхүү багийнхаа ирээдүй болсон бас нэгэн тоглогчоо алдаж байна. Гэхдээ түүнийг эргээд ирнэ гэдэгт найдаж байна.
Тэрээр Барсэлона клүбт тоглож байх хугацаандаа үндсэн гарааны тоглогч болж чадаагүй ч залуучууд дундаас багт хамгийн их хэрэгтэй тоглогч нь байсан. Тэрээр Гуардиолаг багаа орхисон жил Пэпийн итгэлийг олж гарааны бүрэлдэхүүнд маш удаан тоглож чадсан. Тиймээс Пэп өөрт хамгий хэрэгтэй тоглогчоо клүбтээ татаж байгаа бололтой. Түүний кареерьт нь амжилт хүсье.
|