Манай клуб одоогийн байдлаар төвийн хамгаалагчдийг идэвхитэйгээр сонирхож байгаа. Түүний тэргүүн эгнээнд Германы шигшээ болон Боруссиа Дортмунд багийн хамгаалагч Мэтс Хүммэлс явж байсан билээ. Түүний төлөө Барсэлона клуб багагүй хэмжээний мөнгө энэ зун гаргана гэдгээ мэдэгдээд байсан хэдий боловч Хүммэлсийн аав болон өөрийнх нь мэдэгдэж байгаагаар тэрээр Барсэлона клубыг зорихгүй гэнэ. Хүммэлсийн аав Хэрманн Хүммэлс хүүгийнхээ тухай Германы сэтгүүлчдэд өгсөн ярилцлагандаа: - Би хүүгээ Барсэлона хот руу явуулах бодолгүй байгаа. Бүх л хөлбөмбөгчид Барсэлона клубт тоглохыг хүсч түүнийгээ сэтгүүлчдэд илэрхийлж байгааг би мэднэ. Гэхдээ манай хүү тэднээс өөр. Одоохондоо түүнд иймэрхүү том клубуудыг зориод байх шаардлага байхгүй. Харин нилээд хугацаа өнгөрсний дараа тэр өөрийнхөө замыг өөрөө сонгох цаг нь ирнэ хэмээн ярисан байна.
Ямартай ч Хүммэлсийн хувьд өмнө нь Барсэлона клубт ирэх сонирхолтой байгааг илэрхийлж байсан боловч ийнхүү энэ яриаг нь аав нь үгүйсгэж байгаагаа мэдэгдсэн байна.
Барсэлона клубын хувьд төвийн шугаман дахь асуудлаа шийдэхээр дараах тамирчдыг идэвхитэй сонирхож байна: Thomas Vermaelen (Arsenal), Vincent Kompany (Manchester City), Marquinhos (Roma), Jan Vertonghen (Tottenham) and Íñigo Martínez (Real Sociedad)
Ямартай ч клубын удирдлагуудын мэдэгдэж буйгаар Тито Вилонова ажилдаа бүрэн орж шийдвэрүүдээ гаргаж эхэлсний дараа солилцоо наймааны асуудал хөндөгдөж эхлэнэ хэмээн мэдэгдсэн байна.
|