Барсэлона клубын шилдэг довтлогчдын нэг Давид Вилья энэ зун багаа орхих магадлал маш өндөртэй байгаа билээ. Түүний хувьд Барсэлона клубын гарааны бүрэлдэхүүнд өнгөрсөн улиралд маш цөөхөн удаа гарч тоглосон бөгөөд түүний багт оруулах хувь нэмэр орон зай багасаад байсан юм. Мөн Барсэлона клуб Бразилын шилдэг залуу тоглогч болох Нэймарыг өөрийн эгнээнд элсүүлснээр Вилья багаасаа явах магадлал нь бүр ч өндөр болоод байсан билээ. Испани залууг маань хамгийн их сонирхож байсан баг нь Английн Тоттэнхэм клуб байсан. Тэд саяхан Давид Вильяд 10 саяын саналыг илгээсэн бөгөөд Барсэлона клуб ямар хариу өгөх нь тодорхойгүй байна. Зарим нэгэн эх сурвалжуудын мэдээлж байгаагаар Вильягийн үнэ дээр тохиролцсон тохиолдолд хоёр баг энэ наймааг хийх нь ойлгомжтой аж. Харин зарим эх сурвалжуудынхаар Вилья аль хэдийн Тоттэнхэмд очих нь ойлгомжтой болсон гэжээ. Давид Вильягийн хувьд одоогийн байдлаар холбоодын цомын тэмцээнд оролцож байгаа бөгөөд мөн л гарааны бүрэлдэхүүнд гарч тоглож чадахгүй байгаа юм.
|