Испанийн Барсэлона клубын залуу тоглогч Маркс Муньеса багаа орхижээ. Барсэлона клубын хамгаалалтын шугаманд сайн тоглоно хэмээгдэж байсан хэдий боловч тэрээр ийнхүү багаа орхих шийдвэрийг гаргажээ. Тэрээр Английг илүүд үзсэн бөгөөд түүний шинэ баг Сток Сити байх ажээ. Сток Ситигийн хувьд хамгаалалтын шугамандаа олон шилдэг тамирчидтай тул Муньеса маань гарааны бүрэлдэхүүнд тогтож гарна гэдэг бага зэргийн хүндрэлтэй асуудал байж болох юм. Гэхдээ тэрээр ямар ч байсан Англид очоод туршлага хуримтлуулна гэдэгт итгэлтэй байна.
" Би Англид тоглох болсондоо маш их аз жаргалтай байна. Сток Ситигийн төлөө тоглох мөчийг тэсэн ядан хүлээж байна. Би багтаа тус болохын тулд бүх хүчээ дайчлана"
Түүний хувьд Барсэлонад тийм ч олон тоглолтыг хийж чадаагүй бэртэл гэмтэл түүнийг ороосноор талбайд тоглох боломж төдийлөн их олдоогүй юм. Ийнхүү тэрээр Каталаныг орхиж Будант Албионы Сток Ситиг зорилоо.
|