Аргентиний шигшээ баг болон "Барсэлона” клубын довтлогч Лионель Месси төрөлх Росарио хотынхоо хүүхдийн эмнэлгийн засварын ажилд 600 мянган евро хандивласан байна. Хөлбөмбөгчний хандивласан мөнгийг эмнэлгийн хорт хавдрыг эмчлэх тасгийн засварт зарцуулах аж. Мөн эмнэлгийн эмч нарыг Барсэлона хотод сургалтад хамруулахад хандивын мөнгөнөөс төсөвлөх гэнэ. Өмнө нь Месси төрсөн хотынхоо спорт комплексийг сайжруулахын тулд 152 мянган евро хандивласан юм. Одоо Месси буяны санг хотдоо ажиллуулж эхлээд байна.
|