Мэтс Хүммэлсийг авах талаар яриа гараад байсан боловч Германы талаас түүнийг явуулах бодолгүй байгаагаа илэрхийлсэн нь Барсэлона клубыг давхар өөр тоглогчийг хайхад хүргэсэн билээ. Хүммэлсийг авах эсэх нь тодорхойгүй байгаа бөгөөд түүнээс гадна Барсэлона клуб Манчэстэр Ситигийн Винсэн Компаниг сонирхож байгаа нь тодорхой болсон билээ. Зуны солилцоо наймааны цонх нээгдэх болоогүй байгаа ч Барсэлона клуб наймааны яриаг одооноос гаргаж эхлээд байна. Тэдний төвийн хамгаалагчдийн хайлтанд дахин нэг илэрц нэмэгдсэн нь Бельгийн шигшээ болон Тоттэнхэм клубын Ян Вэртонгэн юм. Түүнийг Барсэлона клуб Аякст байхаас нь л эхлэн сонирхсон хэдий боловч эцсийн мөчид тэд санал тавилгүй байсаар Тоттэнхэмд алдсан юм. Харин түүний Премьер лигт үзүүлж буй тоглолт нь өмнөхөөсөө бүр ч илүү байгаа нь Барсэлона клубын нүдийг дахин унагаад байгаа юм. Ямартай ч иймэрхүү наймааны шумууд гараад байгаа хэдий болов Барсэлона клубын зүгээс албан ёсны тодорхой мэдэгдэл хийгээгүй байгаа юм. Зуны солилцоо наймааны цонх нээгдэсний дараа бүх юм тодорхой болох биз ээ...
|