Аякс, Интэр болон Ювэнтуст амжилттай жилүүдийг үдсэн ч аваргуудын лигт түрүүлж чадаагүй тэрээр 2009 оны зун аваргуудын лигт түрүүлхээр Барса д ирсэн. Харамсалтай нь бүх юм хүссэнээр нь болсонгүй ердөө 1 жилийн дараа Пэп Гуардиола тай таарамжгүй харилцаатай байсны үүднээс Ас Милан багт очсон.
Одоо түүнд хариугаа авах 2 дохь боломж гарж ирээд байгаа юм аваргуудын лигийн сүүлийн 8 багт ПСЖ болон Барселона багууд учраа таараад байгаа юм. Хэдий өмнө Милантай хариугаа авах боломж байсан хэдий ч ашиглаж чадаагүй юм.
Ингээд түүний Барса орхисноосоо хойш өгсөн ярилцлагуудаас:
"Моуриньо бол гайхалтай тэр бол онцгой нэгэн тэр Гуардиолагаас тэс өөр хүн. Хэрвээ тэр өрөөг гэрэлтүүлэгч бол эсрэгээрээ Гуардиола бол хөшиг л гэсэн үг. Миний бодож байгаагаар бол Гуардиола онцгой нэгэн шиг л байхыг хүсдэг."
-Энэ үгээрээ Ибра Пэп ийг онцгой нэгэнийг дуурайгч гэж өдөөн хатгаж байна.
"Барселона д тоглох бол миний багийн мөрөөдөл байсан хэдий энэ дажгүй эхэлсэн ч Мэсси орж ирсэн. Тэр төвд тоглохыг хүссэн 4-3-3 биш 4-5-1 болхыг хүссэн. Энэнд нь би золиослогдсон, надад талбай дээр сайн тоглоход эрх чөлөө хэрэгтэй."
-Бүх юм буруугаар эргэх болсон шалтгаан.
"Мэсси бол гайхалтай тэр бол итгэмээргүй тоглогч гэхдээ би түүнийг сайн мэдэхгүй. Бид бол тэс ондоо. Тэр Барса д 13тайдаа ирсэн. Тэр энэ газарт удаан байсан болохоор энэ нов*ын сургууль д түүнд асуудал байгаагүй. Гэхдээ би ирсэн тэгээд ч түүнээс их гоол оруулсан."
-Ибра Мэсси г магтсанч, түүнийг хэрхэн багийн гол хүн болсоныг хэлсэн.
"Би Гуардиола д найзынхаа хэлсэн үгийг хэлсэн -"Чи Феррари авсан ч Фиат шиг жолоодож байна" энэ яриа сайн болсон ч дараа нь Гуардиола намайг хөөн зайлуулсан."
-Златан Гуардиола г Феррари д ч тэр Фиат д ч тэр дуртай биш гэдэгийг ойлгосон байх.
"Барселона багийн тоглогчид бэлтгэлдээ ирэхдээ спорт загварын машинтайгаа ирэхийг хориглодог. Энэ бол маш тэнэг хэрэг би юyгаа жолоодох нь тэд нарт ямар хамаа байна. Энэ ч гэсэн дараа нь асуудал болсон."
-Ибра өөрийгөө дүрэм дагдаггүй гэдэгээ хүлээн зөвшөөрсөн.
"Би хувцас солих өрөөнд маш ууртай байсан өөдөөс хараад байх Гуардиола г хараад би байж сууж ядаж байсан. Тэр яг л жижиг чулуун хана шиг. Тэгээд л Гуардиола гүн ухаанаа яриж эхэлсэн. Энэ нь маш нов*ийн зүйл байсан яг л цус, нулимс гэх мэт."
-Ибрахимович Гуардиолагийн 13 цом авхуулсан арга барилыг юy ч биш гэж байна.
"Хэрвээ тэр надтай асуудалтай бол шийдэх нь таны л хэрэг учир нь тэр бол толгойлогч, дасгалжуулагч. Тэр 20 хүнтэй сайн холбоотой байж болно гэхдээ 21 дэх надаас тэр зүгээр л холдоод өгсөн. Миний номонд гайхалтай дасгалжуулагч асуудлыг шийддэг харин энгийн нэгэн зүгээр л зугтаадаг."
-Ибра гийн нүдээр Гуардиолагийн эхний жилдээ 6 цомд түрүүлсэн нь юу ч биш бололтой.
"Хүмүүс Гуардиола г 6 цомд түрүүлсэн тэд бол шилдэг баг л гэдэг. Гэхдээ тийм бүрэлдэхүүнтэй багаар би ч 6 цом д түрүүлж чадна. Тэд дасгалжуулагчгүй ч тоглож чадна. Тэд ийм л сайн баг."
-Златан хуучин багийнхаа тоглочидийг маш их үнэлдэг юм байна гэхдээ Гуардиола г биш.
"Тэр тоглолтын өмнөх ярианд надад Мхатма Ганди г санагдуулдаг."
-Гуардиола гийн арга барилын талаар Ибрахимович.
"Гуардиола олны өмнө төгс байхийг хичээдэг яг л Тайгэр Вүүдс шиг гэхдээ хэн ч тийм биш."
-Эхлээд Ганди одоо Тайгэр Вүүдс.
"Барса гийн тоглогчид яг л сургуулийн хүүхдүүд шиг дасгалжуулагчийн хэлсэнийг сохороор дагадаг харин би тийм биш. Надад улаан гэрэлээр ч давхих тийм л залуус таалагддаг."
-Ибра ийм байхыг хүсээгүй бололтой.
"Гуардиола миний өөдөөс ширтээд сууж байсан надад яг л миний өөдөөс халзан толгойтой дайсан маань хараад сууж байгаа юм шиг санагдсан. Би тэсэлгүй түүн рүү охин шиг байхаа болиж үз гэж орилсон. Магадгүй хамгийн муу нь энэ байсан байх."
-Энэ маргаан 2010 оны Интэр Милантай хийсэн тоглолтын дараа болсон.
"Би бэлтгэлийн тоноглолыг газар чулуудаж хагалсан харин Пэп юу ч хэлэлгүй түүж эхэлсэн. Би тийм ч хэрцгий байгаагүй, хэрвээ би тийм байсан бол Гуардиола айх байсан байх."
-Гуардиола Ганди гийн хэлсэн шиг тэвчээртэй байсан байна.
"Ибра тай гэрээ байгуулсан нь алдаа байсан юм."
-Хуучин Барса гийн ерөнхийлөгч Хоан Лапорта ингэж хэлжээ.
"Лапорта надтай гэрээ хийсэн нь алдаа байсан юм гэж хэлсэн гэхдээ энэ нь түүнийг намайг авчрахдаа хэлсэн шиг байгаагүй."
-Ибра түүнийг авчирсан хүнд хандаж үг хэллээ.
"Намайг Барса гаас зайлуулахыг хүссэн ганцхан хүн байсан. Би өмнө нь ямар ч дасгалжуулагчтай асуудалтай байж үзээгүй. 28 настай над шиг тоглогч сэлгээний суудлаас цаг агаар ажиглаад байж боломгүй."
-Ибра Пэп д хандаж хэлжээ.
"Ерөнхийлөгч чи аль клубт очмоор байна? гэж асуусан. Би хандаж Реал Мадрид гэсэн харин тэр Реал руу л биш бол чи хаашаа ч явж болно гэж хэлсэн."
-Ибра Барса түүнийг Реал руу явуулна гэж бодсон гэжүү?
"Гуардиола надад хэлэх зүйл байхгүй. Энэнд ямар ч хувийн зүйл байхгүй. Ла лигт 99 оноонд хүрэхэд тусалсан түүнд баярлалаа, мөн аваргуудын лигт хагас шигшээ хүрэхэд тусалсанд баярлалаа өөр хэлэх зүйл байхгүй гэжээ."
"Ибра Барса д ирэхийнхаа өмнө гайхалтай тоглогч байсан. Харин түүнийг улам бүр мэддэг болсоны дараа тэр бүүр ч гайхалтай болсон."
-Гуардиола ингэж хэлжээ.