2-р сарын 24ны үүрийн 05:00 цагаас Ла лигийн хүрээнд Андалузын нэр төр Севия клуб Каталоны нэр төр Барсэлона клубтэй лигийн 25 дахь тойргын тоглолтоо хийлээ. Тус тоглолтыг нийт 57629 үзэгч "Камп Ноу" цэнгэлдэх хүрээлэнд үзсэн байна.
2 багийн тоглолтын эхний гоолыг зочин багийн зүгээс оруулсан гоолын эзэн нь "Botia" байшлаа энэ гоол нь тоглолтын 42 дахь минутанд "Coke" -н дамжуулалтаар Виктор Валдэсийн хаалганд гоолдсон. Ингээд эхний үе өндөрлөсөн. 2 дугаар үе эхлээд Бразил хамгаалагч Даниел Алвесын дамжуулалтаар бэртлээс дөнгөж иргэн ирээд байгаа Давид Виллия тоглолтын эхний гоол орсоноос 10 минутын дараа гоолдож тооны харьцааг тэнцүүлсэн юм. Удалгүй дахиад гоол орсон Кристиан Тэллогын дамжуулалтаар Леониел Мэсси тоог 2:1 болгосон.Дахиж гоол оролгүй тоглолт өндөрлөсөнөөр Барсэлона клуб лигийн хүндхэн учраануудын нэгээс 3н оноог салгасанаар 68н оноотой хүснэгтийг ганцаар итгэл төгс тэргүүлж байна.
Сүүлийн Гоолыг оруулсан Мэсси маань Ла лигийн хүрээнд Сүүлийн 15н тоглолт дарааллан гоол оруулсан гэсэн гайхалтай амжилттай байна. Тэрээр ла лигийн мэргэн буучдын жагсаалтыг 37н гоолтойгоор тэргүүлж байна.
Тоглолтын "СТАТИСТИК"
Тоглолтын Зургууд
|