3 дугаар сарын 2 бямба гариг Монголын цагаар 23:00 цагаас дэлхийн хамгийн том дэрби болох "Эл Класико" гран дэрби болох гэж байна. Тус тоглолт нь Испаний ла лигийн 26дугаар тойргийн хүрээнд Реал Мадрид клубын гэр Сантиаго Бэрнабэу цэнгэлдэх хүрээлэнд тоглох гэж байна. Тус тоглолттой холбоотой мэдээллээс та бүхэндээ хүргье.
3 дугаар сарын 2 бямба гариг Монголын цагаар 23:00 цагаас дэлхийн хамгийн том дэрби болох "Эл Класико" гран дэрби болох гэж байна. Тус тоглолт нь Испаний ла лигийн 26дугаар тойргийн хүрээнд Реал Мадрид клубын гэр Сантиаго Бэрнабэу цэнгэлдэх хүрээлэнд тоглох гэж байна. Тус тоглолттой холбоотой мэдээллээс та бүхэндээ хүргье.
Реал Мадрид: Нэгэнгтээ Реалд ла лигт түрүүлэх магадлал бага байгаа учир тус тоглолтонд гол анхаарлаа ханлуулахгүй гэж мэргэжилтнүүд үзэж байгаа. Учир нь тэргүүлэгч Барсэлонаас 16н оноо хоцорч яваа мөн ирэх долоо хоногт Манчестэр Юнайтэдтай аваргуудын лигийн хариу тоглолтоо хийх учир сэлгээний тамирчиддаа боломж олгож магадгүй гэж үзэж байгаа Кака, Модрич, Калэхон, Бэнзэма зэрэг тамирчид гараанд гарах магадлал өндөр байна. Хамгаалагч Сэрхио Рамосын торгууль дуусгавар болсон ч хагас хамгаалагч Анхэл Ди Мариа торгуулын улмаас тус тоглолтын үзэгчдийн суудлаас үзнэ. Мөн ахлагч Икер Кассьялс бэлтгэлдээ гарсан гэх мэдээлэл гараад байгаа ч тус тоглолтонд оролцор боломжгүй.
Барсэлона: Багийн мэргэн бууч Леонэл Мэсси 3дахь өдрийн бэлтгэлд тодорхой шалтгааны улмаас оролцоогүй. Бэртлээс Виллья ирсэн байгаа ч зөрөөд хагас хамгаалагч Алекс Сонг өвдгөндөө бэртэл авсан мөн жигүүрийн хамгаалагч Адрианогын гуяны арын шөрмөс асуудалтай байгаа. Удаан хугаацааны турш хүнд өвчтэй байсан Эрик Абидал тус тоглолтонд оролцох боломжтой юм байна.
2 Багийн Гараа: Реал Мадрид Лопэс Арбэлоа, Пэпэ, Рамос, Марсэло Эссиен, Модрич Калэхон, Кака, Роналду Бэнзэма
| Барсэлона Валдэс Алвэс, Пикэ, Маширано, Алба Шави, Бүскэц, Иниеста Пэдро, Мэсси, Виллья |
2 Багийн мэдээлэл
- Реал Мадрид:Талбай дээрээ хийсэн сүүлийн 11н тоглолтонд 10хожсон 1тэнцсэн. Хамгийн сүүлд 2011 оны 12 дугаар сарын 11нд Барсэлонад талбай дээрээ 3:1 -р хожигдсоноос хойш хожигдоогүй.
- Сүүлийн 42 тоглолтонд 101гоол оруулжээ. Нэг тоглолтонд дунджаар 2.4н гоол оруулсан гэсэн үг.
- Барсэлона: Сүүлийн 7н тоглолтоос 3н хожил 2тэнцээ 2хожигдол гэсэн муу дүнтэй байгаа энэ нь багийн дасгалжуулагчтай холбоотой дасгалуулагч Тито Вилонова өвчний улмаас багаас хол байх зуур түүний туслах Роура ажиллаж байгаа. Тэр тийм ч сайн үр дүнтэй ажиллаж чадахгүй байна.
- Мэсси лигийн сүүлийн 15н тоглолтонд дарааллан гоол оруулсан гэсэн гайхалтай амжилттай байна.
- Шави тус тоглолтонд оролцсоноор Реалын эсрэг 38 дахь тоглолтонд оролцох юм байна. Тэрээр хамгийн олон тоглолтонд оролцсон тамирчин гэж явдаг. Шави Барсэлонатай 2016н оныг дуустал гэрээтэй учир энэ амжилтаа ахиулах боломжтой
|