Өнгөрсөн шөнө Испанийн Ла лигийн ээлжит тойргийн тоглолтууд явагдаж өндөрлөлөө. Тус тоглолтонд Барсэлона клуб Сэлта Виго багтай учраа тааран тоглосон бол Реал Мадрид клуб Реал Сарагоса клубтэй тааран тоглосон байна. Гэвч Испанийн хоёр том клуб маань хоёулаа хожил авч чадалгүй тэнцээ авч гэр гэрлүүгээ буцсан байна. Барсэлона клуб Сэлта Виго багтай 2:2-оор тэнцсэн бол Реал Мадрид клуб Криштиану Роналдугийн нэг гоолоор 1:1-ээр тэнцжээ. Барсэлона клубээс 2 гоолыг Тэлло болон Мэсси нар оруулсан байна. Ингэснээр Мэссигийн 11-р сарын 4-өөс хойш болсон Ла лигийн бүх тоглолтонд гоолдсон гэсэн үзүүлэлтээ үргэлжлүүлж байна. Тэрээр ийнхүү 19 тоглолт дараалж гоолдож байгаа бөгөөд Ла лигийн бүх багийн хаалганд гоолдсон гэсэн гайхамшигтай үзүүлэлтийг харууллаа. Одоогийн байдлаар хүснэгтийг Барсэлона клуб 75 оноотой ганцаар тэргүүлж байгаа бол Реал Мадрид клуб 62 оноотойгоор хүснэгтийн 2-р байранд жагсаж байна. Мэргэн буучдийн жагсаалтыг мөн л Барсэлона клубын Мэсси 43 гоолтойгоор хол тасархай тэргүүлсээр байна. Роналду түүний ард 28 гоолтой жагсаж байна.
|