Өнгөрсөн шөнө Испанийн Ла лигийн ээлжит тойргийн тоглолтууд явагдаж өнгөрлөө. Тус тоглолтонд Каталоны нэр төр Барсэлона клуб Мальорка багтай таарч тоглон өрсөлдөгчөө бут ниргэсэн байна. Ирэх долоо хоногт ПСЖ клубтэй Аваргуудын лигийн шөвгийн наймын хариу тоглолтоо хийх учир энэ тоглолтонд чухал тоглогчдоосоо заримыг нь нөөсөн байлаа. Ингээд энэхүү тоглолтонд манай баг өрсөлдөгчөө 5:0-ийн харицаатайгаар бут ниргэж ПСЖ-тэй хийх тоглолтонд бэлэн байгаагаа харуулсан юм. Энэхүү тоглолтонд Алэксис-2 гоол, Фабрэгас-3 гоол гэсэн үзүүлэлтийг харуулсан байна. Үүнээс илүүтэйгээр тоглолтын гол үйл явдал нь багийн хамгаалалтын чухал хэсэг болсон Эрик Абидал талбайд эргэн ирсэн явдал байлаа. Түүний хувьд маш удаан хугацаанд талбайд гараахгүй байсан бөгөөд ийнхүү олон сарын дараа талбайд эргэн ирж байна. Абидал цаашдаа эргээд багийн гарааны тоглогч болж багтаа чухал үүрэг гүйцэтгэнэ гэж найдаж байна. Харин нөгөө талд Реал Мадрид клуб өрсөлдөгчөө 5:1-ийн харицаатайгаар мөн бут ниргэсэн байна.
|