Холбоодын цомын финалын тоглолтонд шалгараад байгаа Бразилын шигшээ багийн сүпэр од Нэймар маань Испанитай хийх тоглолтыг тэсэн ядан хүлээж байгаа бололтой. Түүний хувьд өнгөрсөн жил Олимпийн хөлбөмбөгийн тэмцээнд мөн финалд шалгарч чадсан хэдий боловч харамсалтай нь эцсийн мөчид Мексикийн шигшээ багт хожигдсоноор мөнгөн медальтай буцаж байсан юм. Харин энэ удаад Нэймар маань цомтой буцахыг хүсэж байгаа. Тиймээс тэрээр Касильясын хаалгыг мялаахыг хүсэж буйгаа илэрхийлжээ.
" Би үргэлж гайхалтай тоглогчдын эсрэг тоглосоор ирсэн. Касильяс бол тэр агуу тоглогчдын нэг нь. Тэр бол одоо цагийн хамгийн шилдэг хаалгач бас цаашдаа ч гэсэн хэмээн гэж бодож байна" гэж 21 настай залуу маань AS сонин яриа өгчээ.
" Би түүнийг маш их хүндэлж явдаг. Маш олон хүн түүнийг хайрлаж хүндэлдэг. Гэвч би тэр хүмүүсийн урмыг хугалж түүний хаалганд гоол оруулна гэдэгт найдаж байна.
" Энэ тоглолт үнэхээр гайхамшигтай тоглолт болно. Хүн болгон л энэ тоглолт руу анхаарлаа хандуулж байгаа. Энэ тулаан бол хоёр агуу шигшээ багийн тулаан гэж бодож байгаа. Хоёр баг хоёулаа л маш агуу түүхтэй.
" Испанийн од тоглогчдын эсрэг Бразилчууд бас тэдгээр агууд одод гээд боддоо. Би энэ тоглолтыг тэсэн ядан хүлээж байна. Хошноор хэлвэл би яг тэсрэх нь.Энэ тоглолт хүмүүст маш тааламжтай мэдрэмжийг төрүүлнэ гэдэгт найдаж байна. Бас тоглолт Бразилын хожлоор дуусахыг хүсч байна.
|