Өнгөрсөн шөнө Дэлхийн Холбоодын цомын тэмцээний финалын тоглолт болж өндөрлөлөө. Тус тоглолтонд Испанийн шигшээ баг Бразилын шигшээ багууд өөр хоорондоо цомын төлөө өрсөлдсөн юм. Сүүлийн жилүүдэд дэлхийд босоо байгаа Испанийн шигшээ баг хожигдол гэдгийг мартаад байсан гэхэд болно. Гэвч энэ удаад өрсөлдөгчдөө 3:0-ээр хожигдлоо. Тус тэмцээнд оролцсон манай шинэ цэрэг Нэймар 3 шагналыг хүртсэн байна. Эхнийх нь мэдээж аварга хэмээх цол буюу холбоодын цомын алтан цом. Дараагийнх нь хүрэл шаахай шагнал. Эцсийнх нь мэдээж тус тэмцээний шилдэг тоглогчид олгодог алтан бөмбөгийн шагнал юм.
Нэймарын хувьд шигшээ багийн хэмжээнд анхныхаа цом болон хувь тоглогчийн шагналыг хүртлээ. Өнгөрсөн жил олимпийн наадамд оролцож тэрээр түрүүлж чадалгүй мөнгөн медаль авсан бол энэ удаад аваргын цолыг хүртлээ.
Бразилын шигшээ багийн хувьд хагас шигшээ Уругвайг, финалд ийнхүү Испанийг буулгаж авлаа. Шинэ цэрэг маань 3-н шагналтай!!!
|